Дэлхийн шатрын ОНЛАЙН ОЛИМПИАД: Эхний өдрийн тойм мэдээ

2020 оны 08 сарын 23

Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадын тэргүүн хэсэгт 163 орны баг тамирчдаас шалгарсан дэлхийн шилдэг 40-н орны баг тамирчид цагийн бүсчлэл, дундаж чансаа харгалзан А, B, C, D гэсэн 4-н хэсэгт хуваагдан цахим орчинд оюун ухааны хурд сорин өрсөлдөж байна. Хэсэг тус бүрээс эхний 3-н байрт шалгарсан нийт 12 улсын багууд хасагдах (play-off) системээр Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадын аваргууд тодорно.

Манай улсын хувьд үхлийн бүс гэж хэлж болохоор 2018 оны Дэлхийн Шатрын Олимпиадын эрэгтэй, эмэгтэй хос аварга Хятад, шатрын орон гэгдэх Энэтхэг, Гүрж, Иран, Герман, Узбекистан болон Вьетнам, Индонез улсын багуудтай А бүсэд хувиарлагдсан.

1-өрөг Монгол 2:4 Вьетнам

2-р өрөг Монгол 3:3 Гүрж

3-р өрөг Герман 4.5:1.5

Монголын баг, тамирчид сүүлийн жилүүдэд Дэлхийн Шатрын Олимпиадад эрэгтэй, эмэгтэй ангилалд B, C катергориудад алт, мөнгөн медаль авч байсан бол энэ удаад А категори буюу Онлайн Олимпиадын хэллэгээр тэргүүн хэсэгт оролцон тоглож байгаа нь түүхэн амжилт юм.

Тэмцээний багийн дүнгийн хүснэгтийг дараах холбоосоор орж харна уу.
http://chess-results.com/tnr532615.aspx?lan=1&art=0&flag=30

Тэмцээний оноолтыг дараах холбоосоор орж харна уу.
http://chess-results.com/tnr532615.aspx?lan=1&art=2&flag=30

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top