ТАНИЛЦ: Дэлхийн шатрын онлайн олимпиадад оролцох Монголын баг

2020 оны 08 сарын 18

Дэлхийн Шатрын Холбоо 2020 оны 7-р сарын 25-ны өдрөөс 8-р сарын 30-ны өдөр хүртэл www.chess.com цахим сайт дээр Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадыг зохион байгуулж байна.

Дэлхийн Шатрын Онлайн Анхдугаар Олимпиадад 163 орны баг, тамирчид таван хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд манай орны хувьд тэргүүн хэсэгт дэлхийн шилдэг 25 улсын тоонд орон өрсөлдөнө. Тэргүүн хэсэг (TOP Division)-ийн тоглолтууд 8-р сарын 21-23-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Дараах тамирчид Монгол улсаа төлөөлөн Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадад оролцоно:

А (эрэгтэй)

1-р ширээ: ИМ С.Билгүүн
2-р ширээ: ИМ Г.Мөнхгал

B (эмэгтэй)

3-р ширээ: ИМ Б.Мөнгөнтуул
4-р ширээ: ИМ Т.Батчимэг

C (20 хүртэлх нас)

5-р ширээ: ОУМ Д.Батсүрэн

D (20 хүртлэх нас - эмэгтэй)

6-р ширээ: ДШХДМ Х.Баясгалан

Нөөц тоглогчид:

ИМ У.Насанжаргал (эрэгтэй)
ОУМ Ү.Агьбилэг (эрэгтэй)
ОУМ Т.Мөнхзул (эмэгтэй)
ДШХДМ Э.Удвал (эмэгтэй)
ДШХМ Г.Амартүвшин (20 хүртэлх нас)
ДШХМ Д.Мөнхзул (20 хүртлэх нас - эмэгтэй)

Дэлхийн Шатрын Онлайн Олимпиадад оролцох баг, тамирчдыг дараах дасгалжуулагчдын баг, бүрэлдэхүүн удирдан Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулалттай оролцуулна.

Ахлах дасгалжуулагч: ИМ Б.Гүндаваа

Туслах дасгалжуулагч:

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДШХ-ны мастер С.Ган-Од
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин
Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батсайхан
Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, ИМ Д.Шаравдорж

Баг, тамирчид хариуцсан мэргэжилтэн: ДШХМ Б.Ану

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top