Дэлхийн хамгийн том дүрс бичлэгийн хостинг олон нийтийн сүлжээ YouTube хэрэглэгчдийн оруулж буй дүрс бичлэгт тавих шаардлагаа чангаруулжээ. Одооноос эхлэн YouTube санаатайгаар арьс өнгө, хүйс болон бэлгийн чиг хандлагаар гутаан доромжилсон, заналхийлсэн агуулга бүхий дүрс бичлэгийг хориглохоор болжээ.
Шинэ дүрмийн дагуу YouTube АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сенатор Элизабет Уорренийг “Покахонтас” хэмээн нэрлэж буй дүрс бичлэгийг устгахыг завдсан ч энэ үгээр Доналд Трамп хүнийг гутаан доромжлох зорилго агуулаагүй гэж үзэн, устгаагүй байна. Элизабет Уоррен индиан гаралтай гэж мэдэгдсэний дараа Трамп түүнийг ийн нэрлэсэн билээ.
Үүнээс өмнө YouTube илт заналхийлсэн агуулга бүхий дүрс бичлэг, гадаад төрхөөр нь доромжилсон, хувийн мэдээллийг дэлгэсэн, тухайн хүнийг гутаан доромжлохыг уриалан дуудсан агуулга бүхий дүрс бичлэгийг устгадаг байсан.
Энэхүү дүрэм улстөрчөөс авахуулаад энгийн хэрэглэгч зэрэг бүхий л хүнд үйлчлэх бөгөөд дүрмийг зөрчсөн хүн сурталчилгаагаар мөнгө олох боломж нь хаагдах юм. Мөн дүрс бичлэгийг устгаж, эккаунтыг блоклох гэнэ. Гэхдээ энэ дүрэм доромжилсон агуулга бүхий хошин шог, стэнд ап, дуу хөгжимд хамаарахгүй гэнэ. Гэхдээ энэ нь хүнийг гутаан доромжлоод хошигнол байсан гэж өөрийгөө зөвтгөнө гэсэн үг биш юм гэж YouTube-ийн төлөөлөгч Нил Моэн тайлбарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )