“YouTube” 2022 оны хамгийн өндөр эрэлттэй дүрс бичлэгийг тодруулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

“YouTube” видео хостинг 2022 оны хамгийн өндөр эрэлттэй дүрс бичлэгүүдийн жагсаалтыг гаргажээ.

Жагсаалтын эхэнд хорт хавдрын улмаас 23 насандаа хорвоог орхисон влогер Technoblade /жинхэнэ нэр нь Алекс/ -ийн дагагчдадаа хандсан бичлэг оржээ. “Minecraft” тоглоомын стримээр алдаршсан Technoblade 2022 оны зургаадугаар сарын 30-нд таалал төгсжээ. Түүний дагагчдадаа хандсан мессежийг влогерын эцэг нь уншсан байна. “Хэрэв та бүгд үүнийг үзэж байгаа бол би хэдийн үхсэн гэсэн үг. Хэрэв надад 100 амьдрал байсан бол бүх амьдралдаа дахин Technoblade болохыг хүсэх байсан” гэж Алекс бичсэн байжээ. Дүрс бичлэг цацагдах үед 87 сая үзэгчид хүрчээ.

Жагсаалтын хоёрт Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний хэсэг оржээ. Дүрс бичлэгт жүжигчин Уилл Смит арга хэмжээг хөтөлсөн Крис Рокийг алгадаж буй нь гардаг бол гуравт “Dream” нууц нэрээр алдаршсан “Minecraft” стример өөрийгөө илчилж, нүүрээ гаргасан дүрс бичлэг багтсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top