Авто зам ашигласны төлбөрийн асуудлыг ирэх даваа гарагт хэлэлцэхээр боллоо

2019 оны 12 сарын 13

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IX хуралдааныг товлон зарлах тухай” асуудлуудыг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай 29/31 дүгээр тогтоолд оруулах өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцуулав. Тэрбээр “2020 оны нийслэлийн төсөвт нийт 1 их наяд 212.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 828.8 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн төсвөөс улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсан. Нийслэлийн авто зам ашигласан төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүрэг чиглэлийн дагуу дахин нягталж, 2013 онд батлагдсан хувь хэмжээг хэвээр дагаж мөрдөхөөр тооцлоо. Ингэснээр нийслэлийн автозам ашигласны төлбөрөөс төвлөрүүлэх орлогыг 58 тэрбум 864 сая төгрөгөөр бууруулан 14 тэрбум 715.7 сая төгрөг байхаар нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, бусад дутагдаж буй эх үүсвэрийг үл хөдлөх хөрөнгө, нийслэлийн өмч хувьчлалын орлого газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын орлогыг боломжит хувилбараар нэмэгдүүлэхээр тооцлоо” хэмээлээ.

Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай 29/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас шийдвэр гаргав. Уг асуудлыг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус IX хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагт хуралдуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэнчбиш(98.244.106.112) 2019 оны 12 сарын 14

5 дахин биш ядаж 2-3 дахин нэмээрэй Бас нийслэлд бүртгэлтэй тээврийн хэргслийн жолооч нарынззөрчлийн торгуулийн тодорхой хувийг замын санд төвлөрүүлэх асуудлыг тавих хэрэгтэй байхаа

0  |  0
mongol er hun(182.160.34.23) 2019 оны 12 сарын 14

ene BALAI SHIIDVEREE HUCHINGUI BOLGOHGUI BOL AMARSANAAG OGTSORTOL JAGSANAAA MONGOLCHUUDAAA

0  |  0
Top