АНУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-ын Сенат 1915 онд Османы эзэнт гүрэн арменчуудын эсрэг хоморголон устгах ажиллагаа явуулсан хэмээн хүлээн зөвшөөрвөл Туркийн парламент Америкийг колоничлох үед индианчуудыг хоморголон устгасан тухай тогтоолыг батална хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Сенат арменчуудыг хоморголон устгасныг албан ёсоор хүлээн зөвшөөрч, санан дурсах шаардлага буй тухай тогтоолыг баталсан билээ. Тогтоол нь АНУ арменчуудыг хоморголон устгасан явдлыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, санан дурсах замаар тус улсын парламентын дээд танхимын үзэл санааг илэрхийлэх зорилготой. Туркийн Гадаад хэргийн яам энэ алхмыг буруутгасан юм.
Үүнтэй зэрэгцэн Туркийн Ерөнхийлөгч өнгөрсөн ням гарагт АНУ Туркийн эсрэг хориг арга хэмжээ авсан тохиолдолд “Инжирлик” агаарын баазыг АНУ-д ашиглуулахгүй хэмээн сүрдүүлжээ. “Инжирлик” баазаас гадна Европын пуужин эсэргүүцэх систем байрладаг “Курежик” баазыг шаардлагатай тохиолдолд хаана хэмээн мөн мэдэгджээ.
Турк улс Оросын С-400 пуужин эсэргүүцэх системийг худалдан авсны хариуд АНУ хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулсан билээ. АНУ “Инжирлик” зэрэг Туркийн агаарын баазуудыг Анкарагийн зөвшөөрөлтэй ашигладаг билээ. Энэхүү мэдэгдлийн хариуд Пентагон Туркийн “Инжирлик” зэрэг цэргийн баазад АНУ-ын хүчин Туркийн зөвшөөрөлтэйгөөр байрладаг бөгөөд Турк дэх АНУ-ын хүчний статусыг олон жилийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг хэмээн ойлгодог гэж Пентагоноос гаргасан мэдэгдэлд дурдаад Турк улс Афганистан, Косово, Ирак дахь НАТО-гийн ажиллагаанд хувь нэмэр оруулахаас гадна АНУ-ын үндэсний батлан хамгаалах стратегид чухал байр суурь эзэлдэг хэмээн онцолжээ.
Сэтгэгдэл ( 2 )
zob ch dee.amerikuud genotsed hiij ter ved baisan 30-40 say indianuudiig alj ustgaj gazar nutagiig hvcheer abch nutag zaaj vrjil shimgui gazar suulgaj too tolgoig ni buuruulsan daa.zobhon neg indianii huihiig 5 dollaraar vnelj abch hyadsan ch dee.odoo amerikd 1 say hvrehgui indianuud rezerov geh tsollogiin gazar amidarch bnaa.
setguulch mini dee , yu ch medekhguy tolgoy ,