Эрдоган Ираны асуудлаар гурван талт дээд хэмжээний уулзалт хийхийг санал болгов

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Цагаан ордны тэргүүн Доналд Трампт Ираны асуудлаар гурван талт дээд хэмжээний уулзалт хийх санал тавьжээ.

Тэрбээр Трамптай утсаар ярихдаа энэхүү саналаа дэвшүүлсэн байна. Эрдоган гурван талт дээд хэмжээний уулзалтыг онлайнаар явуулахыг санал болгосон байна. Трампын зүгээс саналыг нь эергээр хүлээн авчээ.

H rriyet хэвлэлд мэдээлснээр, Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи энэ долоо хоногт Туркт айлчилж, тус улсын гадаад хэргийн сайдтай уулзахаар төлөвлөж байна.

Тус хоёр улсын гадаад хэргийн сайд нар лхагва гарагт /2026.01.28/ утсаар ярьж, Ираны тойрсон асуудал болон тус бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг намжаах талаар санал болдлоо солилцжээ.

Анкара Ираны асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна гэж Туркийн Ерөнхийлөгчийн зөвлөх Акиф Чагатай Кылыч мэдэгдэж, Ираны хэрэгт хөндлөнгөөс оролцох нь эерэг үр дүнд хүргэхгүй гэж онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top