Жо Байден Туркийн эсрэг хоригийг сунгалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Туркийн эсрэг хоригоо жилээр сунгалаа.

Цагаан ордоны хэвлэлийн албанаас мэдээлснээр Жо Байден “Сирийн нөхцөл байдал, түүнийг тойрсон асуудлууд, ялангуяа Туркийн эрх баригчид Сирийн зүүн хойд хэсэгт цэргийн ажиллагаа явуулж байгаа нь Исламын улс бүлэглэлийг дарах ажлыг алдагдуулж байна” гэжээ.

Түүнчлэн дээрх үйлдэл нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч үзжээ.

Үүний өмнө АНУ Этиопт хүний эрх зөрчигдсөн гэж үзэж, хориг тавих талаар хэлэлцэнэ гэсэн юм. Мөн ОХУ-ын 300 дипломат ажилтныг АНУ-аас гаргах саналыг Бүгд найрамдах намын дөрвөн сенатч Ерөнхийлөгчдөө тавьсан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top