Казахстанд Тусгаар тогтнолын баяраа тохиолдуулан олон улсын бүргэд, шонхрын ангийн "Қансонар" тэмцээнийг энэ сарын 13-нд зохион байгууллаа. Энэ жил 20 дахь удаагаа явагдаж байгаа тус тэмцээнд Казахстан, ОХУ, Киргиз, Узбекистан, Монгол, Хятадын 45 анчин өрсөлдсөн байна.
Бүргэдийн ан хамгийн хөгжсөн орон бол Казахстан, Киргиз, Монгол юм. Цармын бүргэд бол далавчаа дэлгэхэд 250 см хүрдэг хамгийн том бүргэд.
Бүргэд цагт 320 км-ын хурдтай нисдэг, олзоо 2 км зайнаас харж чаддаг жигүүртэн юм.
Анд зөвхөн эм бүргэд тохирдог. Яагаад гэвэл тэд том биетэй, хүнд жинтэй.
Казах түмэн бүргэдтэй анд гарахдаа хүлэг морьтой явдаг.
Үнэг, туулай бол бүргэдийн гол ан.
Өвлийн улирал анд хамгийн тохиромжтой. Учир нь цасан дээр амьтан тод харагддаг байна.
Бүргэдийг дөнгөж нисэж сурч байхад нь үүрнээс нь хулгайлж, анд сургадаг.
Харин үүрийг нь олох тун амаргүй. Заримдаа хэдэн жил зарцуулах явдал ч бий.
Тусгай мануухай ашиглан, бүргэдийг анд сургадаг.
Найман кг жинтэй бүргэдийг өрөөсөн гар дээрээ суулгаад явахад тэсвэр, хүч чадал хэрэгтэй.
Жинхэнэ анчид их цөөрсөн гэж хүмүүс ярьдаг.
15 жил анд ашигласныхаа дараа бүргэдээ анчид суллан явуулдаг. Өөрөөр хэлбэл гавьяаны амралтад нь гаргаж байна гэсэн үг. Бүргэдийн дундаж нас 50 тул тэд “зодог тайлсан” хойноо гэр бүлтэй болж, байгаль дэлхийдээ тайван амьдардаг.
Сэтгэгдэл ( 0 )