Дэлхийн зах зээл дээр үхрийн махны үнэ түүхэнд анх удаа нэг кг нь 7 ам.долларыг давжээ.
Үхрийн махны үнэ таван сар дараалан өсөж байгаа бөгөөд аравдугаар сард өмнөх сараас гурван хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувиар нэмэгджээ. Улмаар нэг кг үхрийн манхны үнэ 7.1 ам.долларт хүрсэн нь 1960 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Үхрийн махны үнэ өссөн нь сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, махны чиглэлийн үхрийн тоо толгой буурсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Дэлхийн хамгийн үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгч болох АНУ-д үхрийн махны үйлдвэрлэл буурчээ. Энэ жил үхрийн махны үйлдвэрлэл 12.2 сая тонн, экспорт 1.2 сая тонн байсан нь өнгөрсөн оныхоос 1, 11 хувиар тус тус буурчээ. Үүний гол шалтгаан нь дотоодын зах зээл дээр малын тэжээлийн хомстол үүссэнтэй холбоотой аж. АНУ-аас гадна энэ жил Европын Холбоо, Аргентинд мөн үхрийн махны үйлдвэрлэл буураад байна.

Сэтгэгдэл ( 0 )