Европ, Азид нүүрсний үнэ дээд хэмжээнд хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Азийн зах зээл дээр нүүрсний үнэ нэг тонн нь 400 ам.долларыг давж, дээд хэмжээнд хүрсэн тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн баасан гарагт Австралийн “Ньюкасл” боомт дахь нүүрсний үнэ 402.5 ам.долларт хүрч байв. Хар алтны үнэ ийн өссөн нь дэлхийн зах зээл дээр нүүрсний хомсдол үүссэнтэй холбоотой гэж Блүмберг онцолжээ.

Баасан гарагт /2022.06.24/ Европт ирэх долоодугаар сард нийлүүлэгдэх нүүрс нэг тонн нь 421 ам.доллароор худалдаалагдсан нь энэ бүс нутгийн хувьд түүхэн дээд үзүүлэлт юм гэж тус агентлаг онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top