Азийн зах зээлд нүүрсний жишиг үн сүүийн 1.10 жилийн дээд твшинд хүрээд байна. Индонезид нүүрсний экспортын шинэ журам үйлчилж эхэлсэнтэй холбоотой аж. Ингэснээр Азийн жижиш болох “Ньюкастл” үүрсний фьючерс үнэ тонн нь 148.75 ам.долларт хүрлээ. Энэ нь 2024 оны наймдугаар сараас хойш үзүүлсэн хамгийн өндөр үнэ болж байна.
Индонезийн засаг захиргаа тавдугаар сарас эхлэн нүүрсний тээвэрлэлтэд хяналт тавихаар болсон юм. Улмаар зах зээлд төөрөгдөл үүсэж, дэлхийн хамгийн том нүүрс экспортлогчийн нийлүүлэлт саараад байгаа билээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Зүүн хойд Азид, БНХАУ-д их халалт үргэлжилж байгаа нь аагааржуулагчийн хэрэглээг нэмэгдүүлж, үүнээс улбаалан нүүрсний эрэлт өсөх хандлагатай байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )