Хятадын эрх баригчид дотоодын эрчим хүчний нүүрсний зах зээл дээр үнийн хязгаарлалт тогтоох асуудлыг судалж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Зуны улирлын эрчим хүчний эрэлтийн оргил үеийг харгалзан цахилгаан эрчим хүчний үнийг бууруулах зорилгоор ийм арга хэмжээ авахаар судалж байгаа аж. Тухайлбал, уул уурхайн компаниудын борлуулалтын үнийн дээд хязгаарыг тогтоох алхам хийх магадлалтай байна гэж тус агентлаг онцолжээ. Түүнчлэн, Шихьхуандао боомт дахь нэг тонн нүүрсний суурь үнийг 900-930 юанийн хооронд барих боломжтой аж. Энэ нь тус улсын бусад зах зээлд нөлөөлөх юм.
Гэхдээ Хятадын эрх баригчид эцсийн шийдвэр гаргаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )