БНХАУ-ын Шаньси мужийн уурхайд 80 хүний амь нас хохирсон осол гарсан. Тэгвэл энэ ослоос шалтгаалан коксжих нүүрсний фьючерс ханш сүүлийн хоёр хоног дараалан өслөө. БНХАУ-ын засаг захиргаа уурхайнуудад өргөн хүрээний хяналт, шалгалтын явуулж магадгүй байгаа нь үнэ өсөх бас нэг шалтгаан болсон байна. Одоогийн байдлаар коксжих нүүрс тонн тутамдаа 1273 юаниар арилжаалагдаж байна.
Осол гарсан Шаньси мужийн эрх баригчид жилд 122 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай 109 уурхайн үйл ажиллагааг 3-7 хоногоор зогсоожээ. Гэхдээ энэ хугацааг сунгаж магадгүй гэх хүлээлт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийн дунд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )