Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 40 хувиар өсжээ

Я.Болор | Zindaa.mn
41 минутын өмнө

Энэ он гарснаар дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 40 хувиар өсжээ. Үүний шалтгаан нь Ормузын хоолойд үүссэн нөхцөл байдлын улмаас хар алт нь газрын тос, байгалийн хийн гол орлуулагч болж, улмаар эрэлт нь өссөнтэй холбоотой гэж Японы “Nikkei” сонинд бичжээ.

Австралийн нүүрсний богино хугацааны фьючерс үнэ нэг тонн нь 150 ам.доллар орчим байгаа бол аравдугаар сарын 6-нд нэг тонн нь 152 ам.доллар буюу дээд хэмжээнд хүрсэн байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, нүүрсний үнэ өссөн нь Ираныг тойрсон хямрал болон Ормузын хоолойг хаасны улмаас газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт тасалдсантай холбоотой. Нүүрс нь энэ төрлийн эрчим хүчний эх үүсвэрийн хямд өртөгтэй орлуулагч бөгөөд ялангуяа Ойрх Дорнодын шингэрүүлсэн хийнээс ихээхэн хамааралтай Энэтхэг, Пакистаны хувьд чухал эрчим хүчний эх үүсвэр болоод байна.

Үнийн өсөлтөд мөн нийлүүлэлт багассан нь нөлөөлжээ. Нүүрсний үнэ нэмэгдсэн үед олборлолтыг нөхөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг Индонез улсын нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос 10 хувь буурах төлөвтэй байна. Нүүрсний олборлолт мөн дэлхийн нүүрсний томоохон нийлүүлэгчдийн нэг болох Австралид буурах төлөв ажиглагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top