Он гарснаас хойш 73.8 сая тонн нүүрс экспортолжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 12 сарын 09

Монгол Улс он гарснаас хойш эхний 11 сарын байдлаар 73.8 сая тонн нүүрс экспортолсон тухай Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.3% буурсан үзүүлэлт аж.

Нүүрсний экспорт яльгүй буурахад БНХАУ-ын дотоодын боомтуудад нүүрсний нөөц нэмэгдсэн нь голчлон нөлөөлжээ. Цаашид БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар сэргэх хүлээлттэй байгаа нь нөөцөлсөн нүүрсүүдийг эргэлтэд оруулах боломж гэж харж байгаа ч үйл явц алгуур байна гэж шинжээчид үзэж байна. Хэдийгээр БНХАУ-ын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд төсөөлснөөс эерэг гарсан ч нүүрсний ханшийн уналт Монгол Улсын экспортын орлогод нөлөөлөх сөрөг нөлөөллийн нэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top