Хятадын хил дээр Монголын коксжих нүүрсний үнэ өсжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

Монгол-Хятадтай хиллэдэг Гашуунсухайт-Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний үнэ нэмэгдэж, 40-60 юань болж өссөн байна.

Агуулахад буй НӨАТ багтаасан үнээр тооцвол угаагаагүй коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 940, угаасан нь 1200 юань болж өсжээ.

Түүнчлэн Шивээхүрэн-Сэхэ боомтод хагас коксжих угаасан нүүрсний үнэ 10 юаниар өсөж, 600-620 юаньд хүрчээ. Коксжих нүүрсний чанар муу, хүхэрлэг хий ихтэй, угаагаагүй нүүрсний үнэ долоон юаниар өсөж, 440 юань болсан байна.

Үнэ нэмэгдэх болсон шалтгааныг Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээврийн тоо эрс буурсан, коронавируст халдварын нөхцөл байдалтай холбон тайлбарлаж болохоор байгаа юм.

Нөхцөл байдалтай уялдуулан тус боомт дээр нүүрсний тээврийн жолооч нарыг коронавирусний шинжилгээнд хамруулах шуурхай баг байгуулжээ.


Эх сурвалж: Caixing Global

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.29) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Нэр(202.126.89.151) 2020 оны 12 сарын 10

Төмөр замтай болоосой. Заяагүй ч юм даа.

0  |  0
Top