Нэгдүгээр сард 9.7 сая тонн нүүрс экспортоллоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр Монгол Улс нэгдүгээр сард 9.7 сая тонн нүүрс экспортолжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 86.4% өссөн үзүүлэлт юм.

Өнгөрсөн жил БНХАУ-ын хил дээр нөөц төвлөрч, дотоодын эрэлт суларсан нь манай экспортод сөргөөр нөлөөлж байсан юм. Харин энэ жилийн тухайд Хятадын дотоодын эрэлт сэргэж байгаа нь нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэх голлох шалтгааны нэг болжээ.

Монгол Улсын тухайд өнгөрсөн жил байдал амаргүй байсан ч 2025 онд 83.9 сая тонн нүүрс экспортолж түүхэн амжилтаа тогтоож байсан юм. Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилт тавьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top