Өвөр Монгол уул уурхайн салбартаа жолоочгүй машин нэвтрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 18

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсын Баян-Овоо уурхайн тойрогт орших газрын ховор металын бүлэг ордод жолоочгүй дампын машин ашиглаж эхэллээ. Хамгийн сүүлийн үеийн 5G сүлжээнд холбогдсон, хиймэл оюун ухаанаар уурхайн гарц болон ухах нүүрсээ тооцоолдог уг машин нь 6.8 мтер өндөр, 170 тоннын багтаамжтай аж. Зөвхөн Баян-Овоо дахь бүлэг ордод ашиглах жолоочгүй дампын машинийг БНХАУ-ын Баоганг групп зохион бүтээсэн байна. Орчин үеийн технологи нэвтрүүлэх 15 жилийн төлөвлөгөөний хүрээнд дээрх жолоочгүй машин тоног төхөөрөмж нийлүүлсэн бөгөөд нийт дөрвөн жолоочгүй машин уурхайн талбайд ажиллаж байгаа тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Жолоочгүй алсын удирдлагаар тоноглосон дээрх дөрвөн машин нь миллиметрээр хэмжих радар, лазерын хэмжигч зэргээр тоноглосон бөгөөд аюулгүй ажиллагааны стандартыг тогтоох, автоматаар машин тоног төхөөрөмжийн агуулахад ирж зогсох зэрэг чадвартай аж. Цаашид Баян-Овоо дахь уурхайн тойргийн 65 хувийг жолоочгүй машин тоног төхөөрөмжөөр хангах зорилт тавин ажиллаж байгааг Баоганг группээс мэдэгджээ.  БНХАУ-ын газрын ховор элементийн зүрх гэгдэх Баян-Овоо тойрог нь БНХАУ-ын газрын ховор металын 83 хувь, дэлхийн газрын ховор металын 38 хувь нь оршдог юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top