Рио Тинто компанийн төмрийн хүдрийн “Пилбара” төслийн Том Прайс ил уурхайн хэсэгт “хорт хий” алдагдсан гэх яаралтай түгшүүр зарласан ч эргэн хэвийн үйл ажиллагаандаа шилжсэн тухай “The West Australian” сонин мэдээллээ.
Том Прайс ил уурхайн хэсэгт “хорт хий” алдагдаж байгаа тухай мэдээлэл одоогоос хоёр сарын өмнө гарч байсан аж. Тухайлбал есдүгээр сард гурван ажилтан хийнд хордсон гэх оноштойгоор эмнэлэгт хэвтсэн бол аравдугаар сард уурхайн зарим хэсэгт хий алдсан тухай “The West Australian” сонин мэдээлж байсан юм. “Пилбара” уурхайн удирдлагуудад Австралийн холбогдох байгууллагуудаас хэд, хэдэн удаа албан шаардлага хүргүүлсэн ч шаардлагатай арга хэмжээг авч ажиллаагүй аж.
Энэ мэдээлэл орон нутгийн хэвлэлүүдээр цацагдсаны дараа Рио Тинто компаниас “Болсон хэрэг явдалтай холбоотойгоор одоо байгаа ажлын горимд байнга хяналт тавьж уурхайн тодорхой хэсгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Бид хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм тухай хэсэгт хэрхэн мөрдөгдсөн болохыг судалж, хяналт тавьсан” гэх агуулгатай албан мэдэгдэл гаргасан юм.
“Том Прайс” нь "Пилбара" төсөл дээр Рио Тинтогийн эзэмшдэг 14 ил уурхайн нэг бөгөөд өнгөрсөн аравдугаар сард явуулсан шалгалтаар хүхрийн давхар исэл алдагдсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргаад байсан юм. Болсон эхрэг явдлын дараа Рио Тинто компани аюулгүй ажиллагааны яаралтай хурал зарлан хуралдуулж, шаардлагатай арга хэмжээг авсны дагуу эргэн хэвийн ажиллагаандаа шилжжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913
уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй таагаад тогтоодог юм