“Айвенхоу Майнз” Ардчилсан Конгод зэсийн хоёр уурхай нээх гэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Айвенхоу Майнз” компани Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад зэсийн хоёр ч уурхай эхлүүлэхээр болжээ. Хятадын Зижин Групптэй хамтран хэрэгжүүлдэг Камоа-Какулагийн зэсийн бүлэг ордыг түшиглэн байгуулах дээрх хоёр уурхайн бүтээн байгуулалтад зориулж 49 сая ам.долларын хөрөнгө оруулах юм байна. Түүнчлэн Хятадын хоёр том компани орж ирэх төлөвтэй байна. Уурхай шинээр ашиглалтад орсноор компанийн зэсийн гарц 700 мянган тонноор нэмэгдэх юм.

“Айвенхоу Майнз” компани одоогоос арван жилийн өмнө буюу 2009 онд Камоа-Какула төсөлд орж ирж байсан бөгөөд 2015 оноос эхлэн БНХАУ-ын Зижин Групптэй дээрх төсөл дээр хамтран ажиллаж байгаа билээ. Өнгөрсөн жил БНХАУ-ын төрийн өмчит “CITIC Metal” компани хөрөнгө оруулж “Айвенхоу Майнз” компанийн дийлэнх хувьцааг худалдан авсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.50) 2019 оны 05 сарын 17

Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913

0  |  1
Top