Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

2019 оны 12 сарын 20

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 18-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд зохион байгуулсан бөгөөд нийт 14 өмгөөлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн 12 зөвлөөч оюутнууд хууль, эрх зүйн чиглэлээр 281 иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top