Америкийн "Ментора" коллежийн хөтөлбөрөөр Монголдоо суралцах боломж

2019 оны 12 сарын 23

"Ментора" коллеж АНУ-ын Вашингтон ДС хотын Цагаан ордноос 200м зайд байрладаг. Тус коллеж нь дэлхийн есөн оронд үйл ажиллагаагаа явуулдаг.

Монгол дахь "Ментора" коллеж 2018 оны 6 сарын 1-ээс сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд БСШУСЯ, ГХЯ, ЧД-ийн 5, СБД-ийн 7-н ЕБС-тай хамтран ажиллаж гурван жилийн төсөл хэрэгжүүлэн 2017, 2018, 2019 онуудад нийт 200 гаруй оюутныг 50-100%-ийн тэтгэлгээр BAU (Bay Atlantic University)-д сургаж байна.

Тус сургууль нь англи хэлний эрчимжүүлсэн сургалт явуулдаг бөгөөд сургалтын хөтөлбөрүүд нь АНУ-ын эрчимжүүлсэн англи хэлний сургууль, хөтөлбөрүүдэд итгэмжлэл олгодог CEA байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. Монгол дахь "Ментора" коллеж Америкийн Ментора коллежтой ижил сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг.

Монгол дахь Ментора коллежид та англи хэлний мэдлэгээ дээшлүүлснээр бакалавр, магистрын 100-50%-ийн тэтгэлэгт хамрагдан АНУ-ын Вашингтон ДС хот дахь BAY ATLANTIC UNIVERSITY-д суралцах боломжтой.

Монгол дахь "Ментора" коллеж эрчимжүүлсэн англи хэлний 15 түвшний 1 жил 3 сарын, ахисан түвшний сонгон суралцах, олон улсын шалгалтад бэлтгэх болон тусгайлсан сургалтын хөтөлбөрүүдтэй. Сургалтын 10 анги танхимтай, 1 ангидаа 6-15 оюутан суралцдаг. Америк стандартын дагуу тохижуулсан сургалтын орчныг бүрдүүлсэн, насны ангилал хамаарахгүйгээр хэлний мэдлэгийн түвшнээ шалгуулаад суралцах боломжтой.

Тус сургууль хотын төвд байрладаг нь бас нэгэн давуу тал болдог

"Ментора" коллеж нь АНУ-ын Ментора коллежийн сургалтын төлбөрөөс 70%-ийн хямд сургалт, гадаад, дотоодын туршлагатай багш нар, хотын төвийн байршил, сургалтын тав тухтай тохилог орчин, магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрүүдээ та бүхэндээ хүргэхэд хэзээд бэлэн байна.

Хаяг: Төв номын сангийн эсрэг талд KFC - тэй байрны чанх ард Бизнес тауэр 17 давхарт
Утас: 70006767-95626777-80456767

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top