Монгол дахь "Ментора" коллежийн англи хэлний СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД

2019 оны 12 сарын 23

ЕРӨНХИЙ АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР

Магадлан итгэмжлэгдсэн,  академик англи хэлний 15 түвшний сургалтын хөтөлбөрөөр унших, ярих, бичих, сонсох чадварыг системтэй, цогц сургаж гадаад оронд бакалаврын болон магистрын түвшинд суралцах боломжтой болно.  Энэ хөтөлбөрөөр:

  • Англи хэлний цогц чадварыг эзэмших,
  • Чөлөөтэй харилцан ярилцаж сурах,
  • Системтэй суралцах,
  • Харилцааны загварчилсан дасгалууд дээр ажиллах,
  • Цахимд суурилсан дасгалууд дээр ажиллаж сурна.

Суралцагчид нь хичээлийн турш идэвхтэй харилцаанд орох замаар өөрсдийн санал бодлоо илэрхийлэх ярианы чадвар, эсээ бичих, тэмдэглэл хөтлөх, үгсийн сан болон дүрэм дээр ажиллах замаар хэлний ур чадвараа хөгжүүлнэ.

1 сар буюу 4 долоо хоногийн турш 5 өдөр дараалан үргэлжлэх энэ хөтөлбөр нь таны хэлний чадварыг анхан шатнаас ахисан шат болтол дээшлүүлэх бөгөөд суралцаж эхлэхийн өмнө Оксфорд суурьтай түвшин тогтоох бичгийн шалгалт өгснөөр таны аль түвшнээс суралцах нь тодорхой болно.

Хичээлийн үеэр харилцан яриа өрнүүлэх, ярих, сонсох, бичих, унших дасгалууд нь өдөр тутам тохиолддог үйл явдлуудыг дуурайж, аудио болон видео үзэх, сонингийн нийтлэл гэх мэт нэмж судлах материалыг сургалтын төлөвлөгөөнд оруулж өгсөн.

  • Оюутнууд үндсэн хөтөлбөрөөс гадна сургалтанд чиглэгдсэн эсээ, илтгэл, мэтгэлцээн болон багаар ажиллах дасгалуудыг ажиллах шаардлагатай тул маш хатуу цагийн зохион байгуулалттай байхыг шаарддаг.
  • Суралцах хугацаандаа 7 хоног бүрийн эцэст ахицаа шалгуулдаг.
  • Сар бүр нэг модуль сургалттай тул олон багшийн арга барилаар суралцдаг.
  • Гадаад багштай ярианы болон бичгийн үнэ төлбөргүй давтлага 7 хоногийн 3 өдөр 2 цагаар ордог.

Энэ хөтөлбөр нь хамгийн чухал ур чадвар, мэдлэгийг эзэмшүүлдэг бол гүнзгийрүүлсэн хөтөлбөр нь ярианы аялга, дуудлага, албан бичгийн англи хэл, үгийн оновчтой сонголт  зэрэг ярианы болон бичгийн тусгайлсан чадварыг сайжруулахад илүү чиглэгддэг.

АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Яриа болон бичгийн ахисан түвшний сургалт

Ахисан түвшний ярианы дадлага олгох сургалт нь ярианы чадвараа дээшлүүлэх сонирхолтой суралцагчдад зориулсан сургалт  С2 сургалт юм.

Энэ сургалтаар оюутнууд янз бүрийн сэдвээр ярих, дадлага хийх нь хичнээн чухал болохыг мэдэж авна. Сургалтын зорилго нь англи хэл лээрх ярианы чадварыг ойлгож ашиглах, албан бус хэлэлцүүлэг хийхдээ үг хэллэг сонгох болон ойлгож ашиглах, хичээлд хамрагдсан сэдэв, материалыг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, хэлэлцэх, түргэн бодож хариу үйлдэл үзүүлэхэд суралцана. Тохирох зөв хариултууд бэлэн байна. Хичээл дээр хэзээ ч дуудаж асуухад бэлэн байж сурна. Сэдэв болон ярианы дундуур санаа аван шууд бэлтгэлгүй ярьж сурна.

Бэлтгэлгүй чөлөөтэй ярихад суралцана. Англи хэлээр чөлөөтэй, хангалттай, бүрэн дүүрэн хэмжээнд богино өгүүллэг, түүх ярих чадварыг эзэмшинэ. Англи хэл дээр яриа өрнүүлж, түүнийгээ дүрслэн үзүүлэх чадварт суралцана.

Эрдмийн (академик) түвшний бичгийн анги 

Эрдмийн түвшний бичгийн анги нь үндсэн эрчимжүүлсэн сургалтаа дүүргэсэн ахисан түвшний хэлний мэдлэгт хүрсэн оюутнууд, багш, ажилтан албан хаагч, судлаач нарт зориулагдсан болно. Энэхүү сургалт нь эрдмийн түвшинд бичих болон танилцуулахад шаардлагатай хэлний чадварыг оюутнуудад олгох бөгөөд энэхүү чадвар нь оюутнуудад дээд боловсролын хөтөлбөр ба ажлын зах зээлд өрсөлдөхүйц нэр дэвшигч болоход нь тусална. Ахисан түвшний хэлний мэдлэгт хүрсэн оюутнууд өмнөх эзэмшсэн мэдлэгээ ашиглах шаардлагатай болж, хийж буй болон судалж, уншиж байгаа материал нь одоо  илүү академик буюу танин мэдэхүйн чадал сорьсон түвшинд болж ирдэг. Англи хэлний ахисан түвшин болон уг сургалтын материалыг эзэмшсэнийг гэрчлэх эрдмийн ур чадвараа харуулах чадварын дагуу дээрх ангийн оюутнуудыг үнэлнэ. 

Оюутны сургалтын зорилго 

  • сонгосон материалыг уншиж зөв нэгтгэн дүгнэх 
  • шүүмжтэй уншиж үнэлснээр чанар болон эх үүсвэрийн ач холбогдлыг тодорхойлох 
  • магистрын ажил /шинжлэх ухааны бүтээл/, оршил болон дүгнэлтийг тодорхой бичих 
  • бичгийн ажлыг нь чиглүүлэхийн тулд бичгийн үйл явцын бүдүүвч ашиглах 
  • өөрийн болон бусдын бичгийн ажилд санал бодол ба шүүмж өгөх 
  • задлан шинжилж унших ба материалыг шүүмжтэй сонгох 
  • эх сурвалжийг зүй есоор байршуулах, олох, иш татах 
  • ажил хэрэгт хамаатай, нөлөө бүхий мэдээлэл, санаа оноог илрүүлэх ба ашиглах мөн түүнчлэн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн форматад ажлын үр дүнг танилцуулах арга барилыг боловсруулах      

ЗУН, ӨВЛИЙН ХӨТӨЛБӨР

Ментора коллеж нь АНУ-д англи хэлний чадвараа хөгжүүлэх зорилготой  ЕБС-ийн сурагчдад  зориулсан хэлний сургалт, аялал хөтөлбөрийг санал болгодог. Олон төрлийн арга хэмжээ, үйл ажиллагаагаар дамжуулан ярианы чадвараа орчинд нь сайжруулах боломжтой. Мөн Америк соёл, орчинтой илүү ойр танилцах давуу талтай. Хүүхэд залуучууд аялангаа  хэлний мэдлэгээ дээшлүүлэх,  хэл соёлыг хүндэтгэх, өөр газар орон өөр амьдралын хэв маягтай танилцангаа манлайлах, бие даах чадварыг хөгжүүлэх боломжтой юм.

Хүүхдүүд хэлний сургалтаа олон жижиг ангиудад орж суралцах боловч сургатын бус үйл ажиллагаанд оролцож орон орноос ирсэн олон найзуудтай болдог.

15 хүүхдэд 2 зааварлагч багш ажилладаг.

Аялалын хүрээнд:

  • Цагаан ордон, түүхэн дурсгалт газруудаар аялах
  • Байгалийн түүхийн музей, сансар огторгуйн гэх мэт олон сонирхолтой газрууд
  •  Вашингтоноос гадна бас өөр 1 хотоор зочилно.
  • Фестиваль болон соёл амралтын хүрээлэнгээр аялах
  • Ууланд авирах, амьтны хүрээлэн үзэх зэрэг олон олон сонирхолтой арга хэмжээнүүдийг дурдаж болно.

ТУСГАЙЛСАН ХӨТӨЛБӨР

Бизнес болон хууль эрх зүйн  чиглэлээр англи хэл дээрх сургалт бөгөөд АНУ болон олон улсад хэрэглэгддэг бизнес, хууль эрх зүйн мэргэжлийн үг хэллэг, дүрэм, загвар, үзэл бодол, зан заншлыг тусгасан бичвэрүүд сонсох хэсгээс бүрдсэн цогц хөтөлбөр юм.

Жишээ нь, бизнесийн англи хэлний хөтөлбөр нь оюутнууд зорилтот хэсгээс хэд хэдэн даалгаврыг амжилттай шийдвэрлэх замаар бизнесийн харилцаанд тулгардаг хэлний ойлголтуудыг судалдаг.

Мөн санхүү, сувилахуй, эрх зүйн чиглэлээр мэргэжлийн англи хэлний сургалт явуулна.

ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР

TOEFL-ийн шалгалтанд бэлтгэх сургалтын хөтөлбөртэй. Энэ сургалтын хичээллэх хугацаа нь уян хатан, сургалт нь сонгон суралцах, эрчимжүүлсэн ESL хэлбэртэй, гадаад дотоодын туршлагатай багш нар орно.

Энэ хөтөлбөрт өөрөө суралцах цахим, өөрөө суралцах + 7 хоногийн 2 цаг мэргэжлийн америк багштай чиглүүлэх сургалт болон танхимын сургалтаар суралцах боломжтой.

Онлайн сургалтын талбарын MyEnglishLab-д нэвтрэх эрхийг АНУ-ын Ментора коллежоос өгнө.

Төлбөрийн мэдэээлэл

Сургалтын хөтөлбөрийн 1 түвшин нь 1 сар буюу 4 долоо хоног үргэлжилдэг.

АНУ-ын сургалтын 1 түвшний сургалтын төлбөрөөс хөнгөлөн Монгол дахь Ментора коллежийн салбар сургуульдаа 70%-ийн тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож байна.

 

Хаяг: Төв номын сангийн эсрэг талд KFC - тэй байрны чанх ард Бизнес тауэр 17 давхарт
Утас: 70006767-95626777-80456767

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.55.188.38) 2019 оны 12 сарын 25

Huuhdiinhee tuwshind tohirson angid oruuldaggui \nUg ni mongo tolj bgaa yum chin medku yuma l medej awah ni chuhal shuudee

0  |  0
оюутан (202.179.27.60) 2019 оны 12 сарын 25

Angli helnii medlegiig mine Mongoldoo suran deeshluuleh bolomj olgon urgeljluulen ANU-d suraltsah bolomjiig mine neej ugsun Mongol dahi Mentora college.n hamt olondoo bayrlalaa.

1  |  0
Top