Т.Чимгээ нарын ар гэрийнхэн ерөнхий шүүгчтэй уулзах хүсэлт тавьжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамт өнөөдөр /2019.12.25/ Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэнтэй уулзах хүсэлт тавьжээ. Гэвч Ерөнхий шүүгч тэднийг хүлээж аваагүй байна.

Энэ талаар Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатаас тодруулахад “Улсын Дээд шүүхэд өнөөдөр очиж, Ерөнхий шүүгчтэй уулзах хүсэлт тавьсан ч уулзах боломжгүй байна гэсэн. Урьдчилан уулзах хүсэлтээ өгөх ёстой юм байна. Төлөвлөсөн ажилтай гэсэн. Шүүхийн Тамгын газрын хэлтсийн даргатай уулзсан. Түүнд уулзах хүсэлтээ өгсөн” гэлээ.

Т.Чимгээгийн ар гэрийнхэн энэ сарын 12-нд Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай уулзаж, ялтнуудыг эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотойгоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг дахин авч үзэх ёстой гэдэг хүсэлтээ тавьсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(91.141.1.219) 2019 оны 12 сарын 26

Ted nar tvvniig hunuuguugvi helmegdvvlel gemgvi irgediig gargaj estoi

1  |  0
уншигч(103.229.123.251) 2019 оны 12 сарын 26

эрүүдэн шүүсэн гэдэг нь тэднийг алуурчин биш гэсэн үг биш, тэднийг ялаас суллаж, чөлөөлнө гэсэн үг биш гэж ойлгож байна. з шатны шүүхээр С . ЗОРИГИЙГ алсан алуурчдыг тогтоолоо, тэд мөн гэж тогтоосон.

1  |  1
Top