“Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын дөрвөн жилийн гай зовлонг ямар ч үнээр төлж чадахгүй”

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос С.Зориг агсны хэрэгтэй холбоотой дараах асуултуудад хариулт авлаа.


-Байнгын хорооны өчигдрийн /2019.05.08/ хуралдаанаар авахыг Засгийн  газарт С.Зориг агсны хэрэгт холбогдогчдод хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ чиглэл өгөх тухай яригдсан. Одоо үйл явц хэрхэн өрнөх вэ?

-Цагдаа дээр эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн гэсэн хоёр хэрэг шалгагдаж байгаа. Хуулиараа прокурор шинэ нөхцөл байдлын дүгнэлт бичих ёстой. Дараа нь Дээд шүүхийн хурлаар орно. Эрүүдэн шүүсэн асуудал, гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн асуудал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг хэрхэх вэ гэдэг асуудал яригдах байх.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэрхэх вэ?

-Хэлмэгдэж, хэлсээр шийтгүүлсэн бол хохирол нөхөн төлөх тухай асуудал яригдана. Гэхдээ төлж чадахгүй. Энэ хүмүүсийн амьдралд учирсан дөрвөн жилийн гашуун гай зовлонг ямар ч үнээр төлж чадахгүй. Цаад талд нь үр хүүхэд нь, ээж нар нь, ах дүү нар нь хохирсон.

-С.Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлэх ажилд ахиц гарсан уу?

-Тагнуул дээр байгаа. Шалгагдана. Шүүхийн шийдвэртэй асуудал захиалагчийг илрүүлэхэд асар их саад учруулах байх. Бүр төөрүүлээд хаячихсан юм билээ. Б.Булганыг гэхэд арван сар хориод сулласан. Юу ч биш болгосон. Хохирогч биш болсон. Ертөнцийн түүхэнд байж боломгүй сонин зүйл болсон. Хажууд нь байсан цорын ганц амьд гэрчийг оролцуулаагүй. Одоо захиалгатайгаар элдэв юм ярьж байна. Ямар ч байсан эрүүдэн шүүсэн нь дэндүү тодорхой болсон. Өдрөөс өдөрт шинэ баримт гарч ирж байгаа. Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн явдал дэндүү ойлгомжтой байгаа. Алхам тутамдаа хуулийн зөрчил байсан.

-Эрүүдэн шүүх даалгаврыг хэн өгсөн бэ?

-Шалгалтын явцад тогтоогдоно. Бие бие рүүгээ чихээд байгаа гэсэн. Хоригдож байгаа гурван хүн байна. Цаашид хариуцлагад татах хүмүүс нэмэгдэнэ.

-Б.Хурцыг ямар учраас үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм бол?

-Би яаж мэдэх вэ. Хорих шийдвэр гаргасан байгууллагаас нь асуу.

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болд(43.228.131.110) 2019 оны 05 сарын 13

Бтигий солиор. Чиний баривчилж авчирж алсан ЭНХБАТЫН үр хүүхдийг өргөдлийг хэлэлц новшоо.

0  |  0
зочин(66.181.161.89) 2019 оны 05 сарын 12

сүнсгүй худалчид талийгаачийн гэгээн сүнсий хэзээ амраах юм болдоо

0  |  0
kkkkkkkk (185.39.141.108) 2019 оны 05 сарын 10

ene bvh tonuul deeremee haaj darahiin tuld 3 aliurchin ervvdsen heej nyalhamsaad salahaa bailaaa . hvnii tseejind 18 udaa hutga shaaj bolson baihad ... yagaad baasiiig ni idvvlj bolohgvi gej ... ene hvnii dvrs harahaar ..bulaad ali .bulaad ali geed baigaa yum shig setgegdeh bolloo . buzar

0  |  0
Зочин(202.131.230.90) 2019 оны 05 сарын 11

Одоо тэгээд хэрэгтэнг хэн гэх вэ.Бат-Үүл үү...

1  |  0
Top