Х.Оюунцэцэг: Эрүүдэн шүүсэн хэргийг сонгууль хүлээгээд шийдэхгүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Улсын дээд шүүхийн гадна талбайд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах, Улсын Дээд шүүх асуудлыг шуурхай шийдвэрлэхийг шаардаж МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл төрийн бус байгууллагаас мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 17 шүүгчийн эрхийг түр түдгэлцүүлсэнтэй холбоотойгоор Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүх хурлууд хуралдах боломжгүй болж, шүүхийн ажил зогссон гэх шүүмжлэлийг иргэний байгууллагын төлөөлөл хэлж байгаа юм.

Монгол түмний нэгдэл төрийн бус байгууллагын гишүүн Х.Оюунцэцэг “С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргийн шийдвэрлэлтийн талаар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй оны өмнө уулзах хүсэлтээ Монгол түмний нэгдэл төрийн бус байгууллагаас хүргүүлсэн. Мөн өмнө нь Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэгтэй уулзаж, эрүүдэн шүүсэн хэргийн шийдвэрлэлтийн талаар санал солилцсон. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг Монголын ард түмэн бид бүгдээрээ бичлэгээс мэдсэн. Улсын Дээд шүүх нь иргэн, эрүү, захиргааны хэргийн танхимын гурван танхимтай. Гэтэл зарим шүүгчдийн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хэргийн танхим өнгөрсөн зургаадугаар сараас хойш хуралдсангүй. УИХ-ын 2020 оны сонгуулийг хүлээгээд байгаа юм уу. Нийгэмд хүлээгдээд буй гэмт хэргүүдийг шийдэхгүй байна. Эрүүдэн шүүсэн хэргийг даруйхан шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүх, прокурорын байгууллага нь ажлаа хийхгүй байна. МАНАН бүлэглэл хэвээрээ оршиж, хуулийн байгууллагад үүрэг өгч байгаа. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид уулзах хүсэлт тавиад 20 гаруй хонож байна. Уг нь 14 хоногийн дотор хариу өгөх ёстой. Гэтэл ямар ч хариу өгсөнгүй. Ерөнхий шүүгч Ц.Зоригтийг Х.Батсүрэнгээр солиод өөрчлөгдсөнгүй. Улсын Дээд шүүх ялзарсан байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрүүл мэнд сайнгүй байгаа. Тиймээс эрүүдэн шүүсэн хэргийг яаралтай шийдвэрлэж, үнэн мөнийг тогтоох ёстой” гэлээ.

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.21.117.178) 2020 оны 01 сарын 15

Tsuglaan bolgond savsagnaj yavdag balai huuhen cnamaig hen toohov dee

0  |  0
зочин(122.201.26.172) 2020 оны 01 сарын 15

Аливаа юманд сэтгэлийн хөөрлөөр бүү ханддаа, ямар нэгэн талаар буруутай, их сүрхий юманд орооцолдсон учраас мэддэг нөхдүүд нь байлгаад байгаа гэж л ойлгодог шдээ. Мэргэжлийн түвшинд олон жил шалгаад нэг айхтар хэрэг хийсэн гэдгийг нь тогтоочихоод л байгаа байхаа. Бид чинь хүн алсан хүнийг өөрсдөө гүйж очоод алаад булаад өгье гээд л хараал урсгадаг биш билүү. Дараа нь ямар нэг юм нь ил гарахаар тийм амьтдыг тэнд нь зүйл дуусгачихгүй, хөгийн хэдэн гарууд гудамжинд хашгирангуут сулалаа, шүүх цагдаа, мэддэг хүмүүс нь юугаа хийж байсан юм гээд л шуугих байхдаа.

0  |  0
Top