Монголоос ирсэн жуулчин 29 мянган евро дотуур өмдөндөө нуугаад баригджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Монголоос эх орондоо харьж явсан орос жуулчин маш их мөнгө хил давуулах гээд баригджээ.

Улаанбаатар - Москвагийн галт тэрэг хилийн Наушки боомтод дөхөж ирэхэд орос эр сандарч эхэллээ. Гаалийн шалгалт болно. Монголын талын шалгалтыг тэр эр яаж давсан нь тодорхойгүй ч ямар ч гэсэн дахиад нэг шалгалт.
 


“Эмэгтэйчүүд дотуур хувцсандаа мөнгө нуудаг гэсэн” гэж бодсон жуулчин дотуур өмдөндөө мөнгөө нуулаа. 29 мянган евро гэдэг бага мөнгө биш. Ядаж байхад 500-гаас гадна 50-тын дэвсгэр олон байлаа. Хэт их мөнгө хийвэл баригдана гэж бодсон эр үлдсэн 10 мянган евро, 14.6 мянган рубль, 236.5 мянган монгол төгрөгийг ачаандаа нуужээ.
 


Гэвч гаалийн нохой ачаан дахь мөнгийг үнэрлээд олчихлоо. Дараа нь гаалийнхан өмдөн доторх мөнгийг нь олсноор баяжих хүсэл нь талаар болжээ.

Буриадын Гаалийн газраас “Хэрэгтнээс 44 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгө хураан авсан. Хууль ёсоор 10 мянган ам.доллароос илүү мөнгө хил нэвтрүүлэх бол мэдэгдэх ёстой байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.165) 2019 оны 12 сарын 27

Манай яруу алдарт гаальчид ажлыг бол ингэж л халтуурддаг туучийнууддаа

0  |  0
Зочин(192.82.65.125) 2019 оны 12 сарын 27

Манай гааль гэж үнэн хөгийн

0  |  0
saraa(88.70.169.204) 2019 оны 12 сарын 26

Manai mongo l garaad yawsan bna. Bas l manai gazar shoroonoos l olson mongo biz dee. Oor yaxaw. Neg gadnii guulagchidiin bayjdag oron boljee dee Mongol.

0  |  0
irgen(64.119.23.6) 2019 оны 12 сарын 27

mongoloos garah mungunduu hatuu bh heregtei

1  |  0
Хмм(66.181.161.62) 2019 оны 12 сарын 26

Манайхан арчаагүйн бэ? олцон бол 45000 доллар ч гэсэн хаа юм ядуу оронд

3  |  0
Зочин(183.81.171.2) 2019 оны 12 сарын 26

Манай гаальчдийн чадвар дутагдсан уу,эсвэл авилга авсан уу.

1  |  1
zo(202.179.24.198) 2019 оны 12 сарын 26

chaawas da manai gaaliinhan barisan bol

2  |  0
Top