Төрийн дээд одон медаль гардууллаа

2019 оны 12 сарын 31
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, сайн сайхны төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж, бусдыгаа манлайлсан нэр бүхий 100 гаруй иргэнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Засаг дарга С.Амарсайхан нар төрийн дээд одон медаль гардууллаа. Энэ удаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэ​т медаль, Цэргийн хүндэт медалиар тус тус шагналаа.



Шагнал гардуулах мөчид нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлж, салбартаа тэргүүлсэн эрхэм иргэд та бүхэндээ баяр хүргэж мэндчилье. Нийслэл Улаанбаатар хот 2019 онд олон ажил хийж амжууллаа. Тухайлбал, утааны эсрэг тодорхой ажил хийсэн, үүний үр дүн ямар байгааг та бүхэн харж байгаа. Авто замын салбарт тодорхой ажлууд хийж амжуулсан. Замын цагдаагийн гүүрэн гарц, Баянзүрхийн гүүр, Налайхын авто зам гээд тодорхой ажлуудыг дурдаж болно. Нийгмийн салбарт ч гэсэн өөрчлөлт шинэчлэлтийн олон ажил хийснээс сургууль цэцэрлэг шинээр барьж, өргөтгөлүүд ашигладлтад оруулснаар гурван ээлжээр хичээллэлдэг асуудал шийдэгдсэн. Сургуулийн автобус төслийг хэрэгжүүллээ. Энэ ажи маань олон нийтээс эерэг хандлага авч, үр дүнгээ өгч байгаад баяртай байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Улаанбаатар хотын амьдрах ухааныг өөрчлөх, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах эрх зүйн шинэчлэлийн эхний алхамыг хийсэн гэх мэтчилэн олон ажил өрнөлөө. Та бүхэн ч гэсэн өөр өөрийнхөө салбарт манлайллаа” хэмээлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.123.114) 2020 оны 01 сарын 01

Ene shagnal gegch heterhii bnaa.Hudulmurin hundetee avaagui hun shuud arin haalga gedgig heregleed Altan gadsig avch baih jisheeni.Avch bgaa ni ichih nuurgui l avah yum.Hiisen buteesen zuil ni haragdahgui ,medegdehgui hun avahaar heterhii une tsenegui tumur boljee dee gej bodogdoh yum.

0  |  1
хэрүүлч өвгөн(66.181.161.105) 2019 оны 12 сарын 31

Хөвсгөл аймгийн удирдлагууд нь зарим олон жил идэвх зүтгэлтэй ажилласан өндөр настангаа шагнахаасаа илүүтэйгээр өөр өөрсдийнхөө танил талаа их харж юу ч бүтээгүй хүмүүсээ шагналд оруулж буйг шавь нар маань хэлж байгаа шүү, үүнийг анхаараарай.

0  |  0
Top