Дөрвөн машин шатсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 02

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны гаднах хогийг шатааж, улмаар дөрвөн машин шатсан хэрэг  цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, тус дүүргийн 5-р хороо 54-р байрны гадаа шатаж байсан хогноос зогсоолд байрлуулсан автомашинуудад гал тархаж иргэн Б, М, Д нарын гурван иргэний нийт дөрвөн машин шатсан байна. Хэргийн газар албаныхан ажиллаж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа ба Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
н (202.179.31.25)  2025 оны 03 сарын 13

хогон дундаа амьдрахаа больвол,,, хүн эрсдээгүй нь их юм болж

1  |  0
Top