ОХУ-ын газрын ховор элемент олборлолтын “Полиметалл” компани цахилгаан хүнд даацын машин ашиглахаар болжээ. Түүнчлэн жолоочгүй автомат машины хөгжүүлэлтэд ч хөрөнгө оруулахаар болсон байна.
“Бид орчин үеийн технологи ашиглаж, өрсөлдөгчидтэйгөө мөр зэрэгцэн, хол хоцрохгүй. Цаашид ч гэсэн бид өндөр технологийн төслүүдэд хөрөнгө оруулна” гэж "Полиметалл" компанийн гүйцэтгэх захирал Виталий Несис ярьжээ.
ОХУ-ын уул уурхайн зах зээлд Полиметалл компани хамгийн томд тооцогддог юм. Тус компанийн 75 хувийг Александр Несис, 25 хувийг Кипр улсад төвтэй “Залтама” компани эзэмшдэг ажээ. “Полиметалл” компани уурхайн эхний олборлолтоо 2022 онд эхлүүлэхээр төлвөлж байгаа бол 2024 он гэхэд хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )