Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас өнөөдөр /2019.01.06/ нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоног сунгах шийдвэр гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Сурагчдын амралтыг сунгах болсон шийдвэрийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс нэмж тодрууллаа.
Тэрбээр “Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 21 хоног, орон нутгийн сурагчид 14 хоног амарч байна. Нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэг долоо хоног сунгах шийдвэр гаргалаа. Орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн амралтыг сунгах үгүйг Засаг дарга нар шийднэ. Тухайлбал, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас сурагчдын амралтыг сунгасан” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ сайд чинь Женкогийн дүр бүтээсэн хошин шогийн жүжигчин мөн үү