ШУУРХАЙ: Нийслэлийн сурагчдын амралтыг 7 ХОНОГ сунгалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Ханиад, томуугийн дэгдэлттэй холбоотойгоор Засгийн газраас дөнгөж сая сурагчдын амралтыг 7 хоног сунгах шийдвэр гаргасан байна.

Гэхдээ нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 7 хоногоор сунгаж, энэ сарын 13-нд эхлэхээр төлөвлөөд байсан гуравдугаар улирлын хичээлийг энэ сарын 20-нд эхлүүлэхээр болсон байна. Харин орон нутгийн хувьд Засаг дарга нар нь өөрсдөө шийдэх эрхтэй байдаг ба Сэлэнгэ, Өвөрхангай зэрэг аймагт сургуулиудыг амраагаад байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар их гэсэн үг юм. Тандалтаас үзвэл иргэдийн дунд томуугийн В вирус давамгайлж байгаа бөгөөд богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа үүсгэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 92 хувь нь 16 хүртэлх, үүнээс 85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна. Томуу, томуу төст өвчин нийслэлд 15 хувьд хүрээгүй, орны ачаалал бага зэрэг буурч байгаа ч хичээл эхлэх үед В вирусын хоруу чанар нэмэгдэж, уушигны хатгааны өвчлөл, дэгдэлт удаан үргэлжлэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яам үзжээ. Харин улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар их, дэгдэлтийн түвшинд хүрчээ. Архангай_ Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт 15.6-26.6 хувьтай байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uugii uuganaa(202.126.89.178) 2020 оны 01 сарын 06

HODOO ORON NUTAG BAS HANIAD AIMAAR BN

0  |  0
Muunuu(64.119.27.123) 2020 оны 01 сарын 06

Hentii aimag yaagaa bol

0  |  0
Зочин(66.181.185.94) 2020 оны 01 сарын 06

Орон нутгийн Засаг дарга нар өөрсдөө шийдэх эрхтэй гээд байгаа юм бишүү.Гүйцэд уншиж байж хэрүүлээ хийгээч.Юм л бол шөвөлзөөд явчих \nюм.Уншсан юмаа ойлгодоггүй юмуу хаашаа юм.

1  |  0
Иргэн(202.126.89.90) 2020 оны 01 сарын 06

Ганц нийслэл гээд байх юм. Хөдөө аймгууд ч улаанбаатар хотоос ялгарах юмгүй утаатай ханиад ч их байна

1  |  1
Top