Сурагчдын амралтыг сунгах боломж бий юу!

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

Сурагчдын өвлийн амралт энэ долоо хоногийн баасан гарагт (2023.01.27) дуусаж, даваа гарагаас сурагчид хичээлдээ орно. Гэтэл яг одоо Улаанбаатар хотод -41 хэмийг зааж байгаа бол өнгөрөгч шөнө Завхан Баянтэс суманд -50, Сэлэнгэ аймгийн ихэнх сумд -40 хэмээс -46.4 хэм хүртэл хүйтэн хоносон мэдээг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тус газрын мэдээллээр хүйтний эрч энэ долоо хоногтоо үргэлжлэх гэнэ.

Өнөөдөр өглөөний байдлаар олон машин асалгүй, эзэд нь автобус бараадсан тухай мэдээ ч сошиал орчинд нэлээдгүй харагдав. Ийн дөрвөн ес хүчээ үзүүлэн буй энэ өдрүүдэд сурагчдын амралт дуусаж, бяцхан үрс минь хүйтэн жавартай нүүр тулах нь...

Албаныхны мэдээгээр таван жилд тохиогоогүй их хүйтэн Монголд дахин болж буйг анхааруулаад буй.

Цаг агаарын ийм нөхцөл байдлаас гадна эрүүл мэндийн салбарынхан маань хэцүүхэн нөхцөлд ажиллаж байна.

Хүүхэд, багачуудын дунд ханиад томуу, хатгаа өвчний тохиолдол нэмэгдэж, улсын төдийгүй хувийн эмнэлгүүд ч ачаалал өндөртэй ажиллаж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн жилийн эцсийн буюу 52 дугаар долоо хоногийн томуу томуу төст өвчний мэдээгээр аймаг, дүүргийн  хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 80.9 хувийг амьсгалын замын цочмог хүнд халдвартай өвчтнүүд эзэлжээ. Энэ нь улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр алаг цоог тархалтын түвшинд байгааг харуулж байгаа юм. Харин хүүхдийн эмнэлгүүдийн 2088 орон дээр 1979 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь нийт орны ачаалал 90.7 хувьтай болж нэмэгдснийг илтгэж байна.   

Эцэг, эхчүүд ч ханиадтай тэмцэж, хамаг аргаа барж, түрүүчээсээ ажлаа орхин, агаар бараадаж байгаа сурагтай. Арга ч үгүй байх, нэг өрхийн нэг хүүхэд л ханиад хүрэхэд долоо хоногийн эм, тан, эмчилгээнийх нь зардал дор хаяж 300-500 мянган төгрөг болж байна гэхээр арга ядаж, туйлдахаас ч өөр яах билээ.

Эдийн засгийн байдал, эмнэлгийн орчин нөхцөл, цаг агаарын гэнэтийн энэ хүйтрэл зэрэгтэй уялдуулан сурагчдын амралыг сунгах боломж байгаа эсэхийг салбар яам судалж, тодорхой шийдэл байгаа эсэхийг танилцуулах хэрэгтэй болов уу.

Хамгийн гол нь байдаг л нэг хүйтрэл бус таван жилийн дараа тохиож буй цочир хүйтрэл гэдгийг хаана хаанаа онцгойлж үзэхийг сануулъя.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.84.80) 2023 оны 01 сарын 29

haniad ihdeed bas aptekuudar huhed uuh antibiotik bhgui bsniig ene yam tamgiin gazruudni medej bgam bvuu.manai duu huhedni ovdod emchiin bichij ogson antibiotikiig haij ochnoon yavsan bn buh aptek nootsgui bson tasarsan gej bn gesen.

1  |  0
Иргэн(64.119.20.152) 2023 оны 11 сарын 21

Сунгах хэрэгтэй. Томуу томуу төст өвчин их байна. Хүүхдүүд өвчилчихвөл гэр бүлээрээ өвчилнө. Эм тан авах гэхээр юмны үнэ их өсчихсөн байхад яаж эм тан авах вэ. Зарим хүүхдүүд идгэхгүй байна шдээ. Сунгах хэрэгтэй

3  |  0
Nomiko(202.126.88.203) 2023 оны 11 сарын 21

Suragchidiinhaa amraltiig sungamaar bna iim hviten bhd yagaad sungaj bolohgvi bga yum be

3  |  0
zochin(122.201.19.7) 2023 оны 01 сарын 29

iim aihtar huitend yadaj suragchdiin amraltiig 7 honogoor ch boltugai houshluulval zugeersende huitnii erch 2r sariin ehnii 7 honog hurtel heveeree urgeljleh um gesen haniad tomuu ovchlol ihesvel hetsuudee

2  |  0
Долгор Гүнсэн(66.181.161.8) 2023 оны 01 сарын 29

МСҮТ, Их дээд сургууль, ЕБС-ийн сурагчдын амралтыг хойшлуулмаар баййа. Нэг хүүхдэд л гэхэд 150к-200к хүртэлх төгрөгний эм хэрэглэж байна. Амьхандаа л бор аргаар эмчлээд сууж байхав дээ.Эдгэхгүй байна

2  |  0
ganbat(122.201.24.201) 2023 оны 01 сарын 29

hvvhdiin amraltiig sungah l heregtei bna daa ervvl l bval hicheel bol yahavdee

2  |  0
Zochin(103.161.242.87) 2023 оны 01 сарын 29

Sungah yaltachgui heregtei

4  |  0
Зочин(103.9.90.100) 2023 оны 01 сарын 29

Ийм хүйтэнд хүүхдүүд хичээл сургуульдаа явах боломжгүй. Мөн гадуур байгаа ханиадыг эмнэлэг дийлэхээ байлаа. Иймээс хүүхдийн амралтын хугацааг наад зах нь 14 хоногоор сунгах шаардлагатай байна шүү .\n

7  |  0
Bayrmaa Anand2(103.229.122.148) 2023 оны 01 сарын 29

Амруулвал дээр байхаа хүйтэн байхад

6  |  0
Top