Сурагчдын зуны амралт ирэх сарын 15-нд эхэлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

2025-2026 оны хичээлийн жил ирэх өндөрлөж, сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. ЕБС-ийн сурагчид гуравдугаар улиралд 9 долоо хоног хичээллэнэ. Улмаар гуравдугаар улирлын сүүлийн долоо хоногт анги дэвших болон улсын шалгалтууд эхлэх хуваарьтай байна. Зургаадугаар сарын 8-12-нд сурагчид анги дэвших шалгалтаа өгч, жилийн эцсийн дүнг гаргаж, ирэх сарын 15-наас сурагчдын зуны амралт эхэлнэ.

Ташрамд дурдахад энэ хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, Х-ХII анги 36 долоо хоног тус, тус хичээллэхээр хуваарь батлагдсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top