Өмнөд Солонгост өнгөрсөн сард 8 настай сурагчаа сургууль дээрээ хөнөөсөн хэрэг гарсан билээ. Тус багшийн нэр болон зураг зэрэг хувийн мэдээллийг өнөөдөр олон нийтэд ил болгосон байна.
48 настай Мён Жэ Ваны зургийг Дэжон хотын цагдаагийн газар өөрсдийн цахим хуудаснаа байршуулсан ба түүний хувийн мэдээлэл ирэх дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хүртэл тус газрын веб хуудаснаа байрших болно.
Түүний хувийн мэдээллийг онц хэрцгийгээр гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчдод учирсан хохирлын хэмжээ, ар гэрийнхний хүсэлтийн дагуу ийнхүү олон нийтэд ил болгожээ. Мён Жэ Ван хэргийн үеэр өөртөө гэмтэл учруулан венийн судас оёх мэс засалд орсон. Мэс заслын дараа эмчилгээ хийлгэсний дараа буюу өнгөрсөн долоо хоногт түүнийг баривчилсан бөгөөд тус хэргийг өнөөдөр прокурорт шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )