СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван хүн гэртэйгээ шатаж, нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт монгол гэрт гал гарч, гурван хүн шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, тус дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн ... тоот гудамжинд гэр шатаж байна гэх мэдээллийг энэ сарын 4-ний өдөр  хүлээн авч албаны шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллажээ. Шалгалтын явцад гэрт гарсан гал нь цахилгааны богино холбоо үүссэнээс болсон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Энэхүү галд тус тоотод оршин суух хаягтай 55 настай Б, мөн хорооны оршин суугч болох 46 настай эмэгтэй Ө, 50 настай эрэгтэй А нар өртөж, эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураасан байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top