СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг гэрийн таван хүн ГЭРТЭЙГЭЭ ШАТАЖ, нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

Галын улмаас таван хүн шатаж, нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2020.01.21/ нийслэлд гарчээ.

"Сонгинохайрхан дүүргийн ... хороонд айлын гэр шатаж байна" гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирүүлсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 26 дугаар ангийн алба хаагчид хэргийн газарт ажиллажээ.

Галын улмаас гэрт байсан 0-57 насны таван иргэн амь насаа алджээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хөрсний дээж, шатаж хайлсан цахилгаан халаагуур хураан авч, хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна.

Галын шалтгаан нөхцөлийг одоогоор эцэслэн тогтоогоогүй бөгөөд ирэх долоо хоногт албан ёсны дүгнэлт гарах тухай албаныхан мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, гэрт байсан эмэгтэй нярайлаад нэг сар хүрээгүй байжээ. Залуу гэр бүл 10 настай хүү, хөгшин аавын хамтаар ийнхүү харамсалтайгаар амь насаа алджээ. 

Иймд, иргэд хүйтэн дулааны энэ улиралд гал галлагааны аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдлээс өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалахыг сэрэмжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэт(64.119.24.31) 2020 оны 01 сарын 23

ХӨӨРХИЙ ДӨӨ АРД ТҮМЭН МИНЬ ҮХЭЭД ДУУСАХ НЬ

2  |  0
zochin(192.82.64.195) 2020 оны 01 сарын 23

um mani bad me hum

1  |  0
zochin(202.9.46.52) 2020 оны 01 сарын 23

um ma ni bad me hum

1  |  0
Top