Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1994 онд Японы Аомори мужийн Гонохэ хотод зочилж байжээ.
Элэгсэг дотно нэгэн япон айлд хоноглож байснаа эргэн санасан Ерөнхий сайд тэр айлаа олохыг хүссэн байна. Тодруулж хэлбэл, Ерөнхий сайд гэрийн эзний охинд амласан амлалтаа биелүүлэхийг хүсжээ.
Японы Гадаад хэргийн Яаманд Ерөнхий сайдын гаргасан хүсэлтэд “1994 онд Японд байхдаа байрлаж байсан айлын охиныг олоход туслалцаа үзүүлээч. Том болохоор нь Монголд урина гэж амласнаа биелүүлмээр байна. Намайг үнэхээр дотно хүлээж авсан юм” гэж бичсэн байлаа. Гэвч нэрийг нь мартсанаас гадна ганцхан гэрэл зураг л баримт болон үлдсэн байв.
Японы ГХЯ-наас архивын материалыг судлан үзэж, Ерөнхий сайдын байрлаж байсан айл нь Такамүра Митоши болохыг тогтоожээ.
Ингээд Монгол Улсаас Японд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал Гонохэ хотод очиж, Такамүра санд Ерөнхий сайдын илгээмж, бэлгийг гардуулсан байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1994 оны 8-9-р сард ЖАЙКА-гийн төслийн хүрээнд Японд очиж байжээ. Тэр үед найман настай байсан охинд нь “Монголд урина” гэж амлаж байсан гэнэ. Энэ амлалтаа биелүүлж, ирэх долоодугаар сард Такамүра саны гэр бүлийг Монголд урьсан байна.
Такамүра сан “Их хөгжилтэй залуу байсан. Ерөнхий сайд болсныг нь дуулаад их бахархаж байлаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Эх сурвалж: "Асахи шимбүн"
Сэтгэгдэл ( 12 )
erunhii saidad baur hvrge amalsamaa zaaval bielvvlj bh heregte
ХАЙЖ Ч БОЛНО, УРЬЖ Ч БОЛНО. ГЭХДЭЭ ИНГЭЖ ПОПРОХОО Л БОЛЬЧИХ...
Ээ Хүрэлсүх минь, тэр хаа холын япон айл яах вэ. Ойрд уулзалдаагүй гэр бүлийнхнээ нэг эргэсэн үү дээ? Тэр том толгойтой дүү чинь хаа сайгүй манаргаж, омгийн чинь нэрийг сүйдлэх нь ээ. Нэг л мэдэхэд ѳнѳѳ хүргэн Дэнзэн шиг чиний толгойг цусдахвий дээ.
Төрөл бүрээр попрох юм хаанаас сурсан юм болоо. МАН 2020 оны сонгуульдгазрын хөрснөөс арчигдан.Мэдтүгэй. Ухаартугай. Малнуудаа
OORIIN ULSIIN AHMADUUDAAA YALGAJ GADUURHAJ HUULI BATALCHAAD, TERIIGEE MARTUULAH GEJ HAA JAPAN OHIN NTR GEJ JUJIGLEHEE BOLI LDOO, HOGIIN AMITAN BE, MAH TSUS NEGTEI AHMADUUDAA GOMDOOSON CHI HOL YABAHGUIEE, ULS TORIIN KAREER CHIN HAVAR DUUSNA, UDII NASALCHAAD DENEG L BNDAA, UNUUDRIIN UUHNUUS MARGAASHIIN YU GEDEG BILEE TOPOR MIN, HAIRAN SAIHAN NER HUND
Hvnii tusiig martdaggvi er hvn shvv
ЯМАР ГОЁ ЮМ УНШИВАА, САЙХАН БАЙНА
Эр хүн чинь ийм л бх ёстой! Энэ тэнд амласан нтр юмаа мартсан юм биш биз дээ? Эрчүүд ээ
Estoi solioroh geech ni boloh yumaa. Huviin zugees talarhal ilerhiilehiig hussen bol chimeegui huviin zardlaaraa avchraad hun esoor l hii. ES taniig tuhai ued hun esoor huleen avch japan hunii mun chanaraa l haruulsan hereg. Songuuliin jil hoshin shogiig ih uzeh ni ee
Сайхан байнаа баяр хүргэеээ. Та нарт удахгүй дүнгий чинь тавинаа
Улаан поп
XAXAXA IH GAIHAJ BLAA GENEE HOGJILTOI TENEGDUU ZALUU BSAN ERUNHII SAID BSON GEJ DUULAAD IHJ GAIHAJ GENE DE