Asahi: Японы эрх баригч нам парламентын 465 суудлаас 300 нь авна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Японы эрх баригч Такаичи Санаэгийн Либерал ардчилсан нам, Японыг шинэчлэх нийгэмлэг намын эвсэл ирэх ээлжит бус сонгуулиар парламентын доод танхимын 465 суудлаас 300-г нь авч, байр сууриа бэхжүүлнэ гэж Asahi Shimbun сониноос явуулсан судалгаа харуулжээ.

Өдгөө тус эвсэл нийт 233 суудалтай. Судалгаанаас үзвэл, эрх баригч эвсэл сонгогчдын саналын 2/3 буюу 310 суудал авах боломжтой байгаа бөгөөд ингэснээр төсөв, хууль батлах, ерөнхий сайдыг сонгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг доод танхимд дийлэнх олонх болох магадлал өндөр байна. Харин сөрөг хүчин 167 суудалтайгаас 74-г нь алдах төлөвтэй байна. Хэт консерватив нам хоёр суудлаа 11 болгож нэмэгдүүлэх боломжтой.

Asahi Shimbun сониноос нэгдүгээр сарын 31-ээс хоёрдугаар сарын 1-ний хооронд явуулсан судалгаанд нийт 350 мянга орчим хүн оролцжээ.

Японы парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн санал хураалт энэ сарын 8-нд болно. Японы хэвлэлүүдийн бичиж буйгаар, Ерөнхий сайд Такаичи Санаэгийн Либерал ардчилсан нам дангаараа олонх болох магадлал өндөр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top