Японы эрх баригч эвсэл олонхын суудлаа алдлаа

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 28

Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн тэргүүлсэн Либерал ардчилсан нам, “Комэйто” намаас бүрдсэн эвсэл парламентын доод танхимд олонхын суудлаа алджээ.

Парламентын доод танхимд 288 суудалтай байсан тус эвсэл 465 суудлаас 215-г нь авсан байна. Харин сөрөг хүчний намууд нийт 240 суудал авснаас ерөнхий сайд асан Ёшихидэ Нодагийн тэргүүлсэн Үндсэн хуулийн ардчилсан нам 140 гаруй суудал аваад байна.

Эрх баригч эвсэл олонхын байр сууриа алдсан хэдий сөрөг хүчин засгийн эрхэнд гарахгүй. Ерөнхий сайд Шигэрү Ишиба эвслээ өргөжүүлэх боломжийг эрэлхийлж байна гэж мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн сөрөг хүчний жижиг намууд Либерал ардчилсан намтай эвсэх тухай яриа байхгүй хэмээн мэдэгдээд байна.

Либерал ардчилсан нам 2009 оноос хойш парламентын доод танхимд олонхын суудал авч чадаагүй анхны тохиолдол болж байна. Тухайн үед засгийн эрх өдгөө татан буугдсан Ардчилсан намд шилжиж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top