Японы Ерөнхий сайд Ешихидэ Сүгагийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тухай Киодо агентлаг мэдээллээ.
Тун удахгүй Японы парламент Эрх баригч Либерал ардчилсан намын шинэ тэргүүн Фүмио Кишидаг Японы улсын 100 дахь Ерөнхий сайдаар батламжилна. Үүний дараа Фүмио Кишида танхимын шинэ бүрэлдэхүүнийг танилцуулах юм. Засгийн газарт гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги, батлан хамгаалахын сайд Нобүо Киши албан тушаалдаа улиран үлдэх бол Олимп, паралимпын наадмыг зохион байгуулах асуудал эрхэлсэн сайд Шюничи Сүзүки сангийн сайдаар томилогдох хүлээлттэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Залгамж бодлого гэж гоё юмаа. Гол яамны сайдуудаа байранд нь үлдээж байна шүүдээ. Уг нь 120 сая хүн дотор манай цүнх баригчид шиг нөхдүүд зөндөө л баймаар юм тэ. Нам жалга дов гэхээсээ илүү Улсаа 1 дүгээрт тавьдаг нь харагдаж байна.