Хоёр настай охиныг цоожилж үлдээсэн эгчийг нь шалгаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Дорнод аймгийн Хэрлэн сумын I багийн нутаг дэвсгэрт энэ сарын 4-ний өдөр хоёр настай хүүхэд гэртээ осгосон байдалтай олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Иргэн Э.А гэгч төрсөн дүүгийн охин болох А-г энэ сарын 3-ны орой гэртээ цоожилж үлдээсэн бөгөөд маргааш өдрийн 16:00 цагийн орчимд айлынх нь хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр охиныг цоожтой гэрээс гаргаж авсан юм.

Охин өвлийн хүйтэнд галгүй гэрт удаан хугацаанд байсан учраас гар, хөл нь хайрагдсан байсан бөгөөд охиныг тухайн үед “Anna home” хүүхдийн асрамж, халамжийн төвд хүргэсэн юм.  

Охины нагац эгч нь түүнийг гэртээ цоожилж орхин, өөрөө найзуудтайгаа согтууруулах ундаа хэрэглэж, наргиж явснаа хүлээсэн байдаг. Эгч болох Э.А-д Дорнод аймгийн Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өгч байгаа. 

Болсон явдлын талаар Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхлан “Хүүхдийг эцэг, эх нь хаяж яваад хяналт тавьдаггүй байсан. Охиныг харгалзаж байсан нагац эгч нь гэртээ цоожилж үлдээгээд, өөрөө согтууруулах ундаа хэрэглээд явсан байсан. Хоол ундгүй, хүйтэн гэрт үлдээгээд амь насыг нь эрсдэлд оруулсан эгчид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. Энэ мэт тохиолдол гарахгүй байх баталгаа байхгүй учраас эцэг, эхчүүд хүүхдээ найдвартай хүнд үлдээх, хүүхдэдээ тавих анхаарлаа сайн хандуулах ёстой. Сурагчдын амралтыг сунгасантай холбоотойгоор хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна” гэлээ.

Охин одоогоор “Anna home” хүүхдийн асрамж, халамжийн төвийн хамгаалалтад амьдарч байна. Түүний эцэг, эх одоо хүртэл холбоо бариагүй гэсэн мэдээллийг эх сурвалж хэллээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.116.35) 2020 оны 01 сарын 14

er n archaagui unhaigui amidarliin bolomj muu bdg humuus uliigee hiij huuhed gargadg bnaa ar araas ni tsuvuulaad l bhiig n yana

0  |  0
Зочин(182.160.35.82) 2020 оны 01 сарын 13

Яачихсан эцэг эх болохоор үр хүүхдээ хаяж явдгийн бэ хаяж явах байсын бол яах гэж төрүүлдэг бнаа бурханаас илгээсэн том бэлгийг хайрлахгүй арчаагүй амьтад вэ эцэг эх нь бас хаа нэг газар архидаад явж бгаа байлгүйдээ

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2020 оны 01 сарын 13

Huuhdee naidwargui hund uldeesen etseg exiin buruu

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2020 оны 01 сарын 14

Huuhdee naidwargui hund uldeesen etseg exiin buruu

1  |  0
Top