Охиныг гэртээ цоожилж үлдээсэн эгчид нь мөнгөн торгууль ногдуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Охин “Anna home” хүүхдийн асрамж, халамжийн төвд амьдарч байна

Дорнод аймгийн Хэрлэн сумын I багийн нутаг дэвсгэрт энэ сарын 4-ний өдөр хоёр настай хүүхэд гэртээ осгосон байдалтай олдсон билээ.

Охин өвлийн хүйтэнд галгүй гэрт удаан хугацаанд байсан учраас гар, хөл нь хайрагдсан бөгөөд одоо “Anna home” хүүхдийн асрамж, халамжийн төвд амьдарсан хэвээр байна. 

Нагац эгчийг нь охинд хайхрамжгүй хандсан гэх үндэслэлээр Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж буй ажээ.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл, Хүүхдийн эрхийг зөрчих заалтын 9-т “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Энэ дагуу охины нагац эгч болох А-д мөнгөн торгууль ноогдуулах юм байна.

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Нэргүй “Охины биеийн байдал сайн байгаа. Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр охин гэмтэлгүй гарсан. Тухайн үед хөл, гар нь хайрагдсан ч ямар нэгэн шарх болон гэмтэл тогтоогдоогүй. Охиныг орхиж явсан эгчид нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах ёстой. Ээжийг нь ирэхээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын холбогдох хүмүүсийн хамт уулзаж, охины гэр бүлийг судална. Ээж нь манай мэргэжилтэнтэй утсаар холбогдож ярихдаа охиноо өөр дээрээ авна гэсэн байна лээ. Охиныг ээжид нь хүлээлгэж өгөх эсэхийг судалж байж шийднэ” гэлээ.

Охины ээж Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж байгаа ба болсон явдлаас хойш охинтойгоо уулзаагүй байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.116.161) 2020 оны 07 сарын 30

Хүүхдийн сэтгэхүй цагаахан

0  |  0
3(202.70.34.98) 2020 оны 01 сарын 18

Мэдрэл сэтгэцийн гажигтай үхэж байхдаа таарсан эргүү хүмүүс тэр тусмаа эмэгтэй хүмүүс эгч дүүсээрээ эргүүтсэн балай юмнуудыг сонсохоор бүр стресдчих юмаа хөөрхий бяцхан амьтан хонон өнжин яасан их айж даарсан болдоо. Тэр үед нь гэрт нь орж халуун тэвэртээ оруулаад хөөрхөн гар хөлийг нь дулаацуулах харамсал төрөөд хэцүү байна..

2  |  0
Gichiid(24.19.4.149) 2020 оны 01 сарын 18

Shuud tsaazal mongold huuhed hairladag hun heregtei hulgaich avilgach aluurchin zavhai byaldag humuus hereggui.

2  |  0
Top