Дорнод аймгийн Хэрлэн сумын I багийн нутаг дэвсгэрт энэ сарын 4-ний өдөр хоёр настай хүүхэд гэртээ осгосон байдалтай олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Иргэн Э.А гэгч төрсөн дүүгийн охин болох А-г энэ сарын 3-ны орой гэртээ цоожилж үлдээсэн бөгөөд маргааш өдрийн 16:00 цагийн орчимд айлынх нь хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр охиныг цоожтой гэрээс гаргаж авсан юм. Охин өвлийн хүйтэнд галгүй гэрт удаан хугацаанд байсан учраас гар, хөл нь хайрагдсан бөгөөд охиныг “Anna home” хүүхдийн асрамж, халамжийн төвд хүргэсэн юм. Охины нагац эгч нь түүнийг гэртээ цоожилж орхиод, өөрөө найзуудтайгаа согтууруулах ундаа хэрэглэж, наргиж явснаа хүлээсэн байна. Э.А-г Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Охины ээж А нь болсон явдлаас хойш одоо хүртэл охинтойгоо уулзаагүй байгаа ба хөдөө ажиллаж байгаа ажээ.
Энэ талаар Дорнод аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Нэргүй “Энэ асуудлыг шалгаж байгаа манай байцаагч охины ээжтэй холбогдсон. Халхгол суманд ажил хийдэг юм байна. Ээжийнх нь тайлбарласнаар охиныг өөрийнхөө ээж /охины эмээ/ дээр үлдээгээд явсан гэсэн. Гэтэл хоёр настай охины нагац эгч нь түүнийг түр гэртээ аваачихаар авч явсан юм байна. Гэвч нагац эгч нь хайхрамжгүй хандсанаас ийм зүйл болжээ. Охины ээж нь удахгүй аймгийн төвд ирнэ гэдгээ хэлж байгаа. Маргаашнаас /өнөөдөр/ ирчих байх. Охины ээжийг ирэхээр аймгийн Цагдаагийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүмүүс уулзаж ярилцана. Гэр бүлийн нөхцөл байдлыг нь судална. Харин нагац эгчийг нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Зөрчлийн хуулиар арга хэмжээ авах байх” гэдэг мэдээллийг өглөө.
Охин “Anna home” хүүхдийн асрамж, халамжийн төвийн хамгаалалтад амьдарч байна.
Сэтгэгдэл ( 11 )
Arhi geheer l nudee uhaad uguh shahah ymaa muu durakuud
Aimshgiin huuhnuuded yu ch bilee urgui bolgomoor yumuu
ийм амьтдад үр хүүхэд заяагаад байхийн
ийм амьтдад үр хүүхэд заяагаад байхийн
Бүүр удмаараа хөгийн амьтал байна л даа. Иймэрхүү юмнуудыг бүгдийг нь шийтэгвэл таарна. Тэр авч үлдсэн хариуцоагагүй эмээ,архичин охин , үрээ тоодгүй ээж нарыг бүгдийг яллах хэрэгтэй
Etseg ehees ni tusgaarlah heregtei odoo ingj hairlahgui bga yum chn tsaashdaa bol neeh hairlaj anhaarahgui l yum bn
Teneg buzriin huuruud we eejii ni il bolgo ur huuhdees iluu ajil bn aa bas huuhdee hairladaggui humuusd yharaa huuhed zayadag bn
Ymar buzar hvmvvs be
vrees ilvv ajil b.dag yum bhdaa
Iim sejgiin yumnuud yah gej huuhed gargadag bnaaa
Ямар гээчийн арилсан дотортой архичид вээ