Мал аж ахуй салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн ахлагч ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле ахлуулсан МААХБЗГ-ын МГНХ-ийн мэргэжилтэн Ц.Түмэнбаяр, МЭЕГ-ын мэргэжилтэн С.Ганзориг, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын МУЗХ-ийн дарга, Дэд хурандаа Л.Тамир, мэргэжилтэн М.Мөнгөнбаръяа нар Ховд аймаг болон Дарви суманд ажиллав.
Ховд аймагт энэ жил нийт 91 багт 7800 малчин өрхийн 3083,0 мянган мал, хонин толгойд шилжүүлснээр 4744,3 мянган мал өвөлжих юм.
Засгийн газрын 285 дугаар тогтоолын хүрээнд аймгийн бүх малыг 3 хоног тэжээх өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг аймагт 200 тн өвс, 50 тн тэжээл, сумдад 50 тн өвс, 30 тн тэжээл бүрдүүлсэн байх чиглэл өгсөн. Сумын аюулгүйн нөөцөд нийт 855 тн өвс, 230 тн тэжээл, Аймгийн аюулгүйн нөөцөд 306 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэсэн байна. Малчдын төвшинд 61,6 мянган тн өвс, 4,0 мянган тн тэжээл, 7,7 мянган тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэйгээс 2019 оны эцсийн байдлаар 61,5 мянган тн өвс, 2,5 мянган тн гар тэжээл, 6,2 мянган тн хужир шүү бэлтгэсэн байна. Хадлан бэлтгэл 99,8 хувьтай байна.
Энэ жилийн хувьд өөр аймгийн нутагт өвөлжих 10 өрхийн 17,9 мянган мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих 220 өрхийн 305,8 мянган мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт өвөлжих 90 өрхийн 68,7 мянган мал, сум дундын отрын бүс нутагт өвөлжих 33 өрхийн 14,5 мянган мал, Хилийн зурвас бүс нутагт өвөлжих 164 өрхийн 161,9 мянган мал, Улсын тусгай хэрэгцээний бүс нутагт өвөлжих 977 өрхийн 502,5 мянган мал нийт 1494 өрхийн 1071,4 мянган мал отроор өвөлжиж байна.
Ховд аймаг 2019-2020 онд Баруун монгол интернэйшнэл ХХК 125 тн адууны мах, 110 тн үхрийн мах, 160 тн хонины мах, 280 тн ямааны мах, ИОВ ХХК 79 тн үхрийн мах, Жаргалант Шанд ХХК 150 тн адууны мах, 85 тн хонины мах, 72 тн ямааны мах, Булган суманд 75 тн мах тус тус бэлтгэж, Хан Жаргалант хоршоо, Хишиг баяжих эрдэнэ ХХК-иуд нийт 117 тн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Улаанбаатар хотод Эрүүл монгол мах эко ХХК-д Чанасан мах 200 тн, Адууны мах 300 тн хадгалагдаж байна.
• Малчдын өвс, тэжээл бэлтгэл 91,1 хувь
• Аймгийн аюулгүйн нөөц бэлтгэл 100 хувь
• Худгийн бэлэн байдал 95,6 хувь
• Малын усан хангамж 98,2 хувь
• Малчин өрхийн хашаа, бууцны хангамж 91,5 хувь
• Малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 92,9 хувь
• Аймгийн мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан дүн 88,0 хувьтай байна.
• Өнгөрсөн онд 185.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7 сумын нутагт 11 инженерийн хийцтэй худаг шинээр барьж байгуулах ажил хийгдсэн.
• 2019 онд 320.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумдад бэлчээр усжуулалтын зориулалтаар инженерийн хийцтэй 7 худаг шинээр барьж байгуулах ажил үргэлжилж байна.
2019 онд Монгол улсын Засгийн газрын 225 дугаар тогтоолын дагуу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд:
• Улсын төсвийн зардлаар боом, галзуу өвчний дархлаажуулалтад 131,9 мянган толгой мал
• Орон нутгийн төсвийн зардлаар Дуут хавдар, ДХХ, цусан халдвар, колибактериоз, томуу өвчний дархлаажуулалтад 483,2 мянган толгой мал
• Иргэн, хуулийн этгээдээс санхүүжих зардлаар шөвөг яр, сохор догол, сахуу өвчний дархлаажуулалтад 797,8 мянган толгой мал
• Нийт 1412,9 мянган толгой мал хамрагдахаас 1299,6 мянган мал хамруулж 92 хувьтай төлөвлөгөөт дархлаажуулалт хийгдлээ.
Шимэгчлэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 2,721,8 мянган мал хамрагдахаас нийт 2,765,0 мянган мал хамрагдаж 102 хувиар гүйцэтгэлээ. Үүнд:
• Угаалгад 1,661,2 мянган мал,
• Туулгалтанд 657,9 мянган мал,
Цаашид байгаль цаг агаар хүндэрсэн үед авах шуурхай арга хэмжээний төлөвлөгөөний дагуу бэлэн байдлыг хангуулах, малчдыг дулаан хувцас, хүнсний, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангах, бензин шатахуун нөөцлөх ажлыг зохион байгуулах, цаг агаарын хүндрэлтэй үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах явдлаас урьдчилан сэргийлэх зам засварын техникийн бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн малчид олноор нүүн нутаглаж байгаа газарт хүн, мал эмнэлэг, төрийн бусад үйлчилгээг шуурхай хүргэх, цаг агаарын мэдээллээр хангах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хэрэгжилтийг хангахуулахаар аймгийн онцгой комисс ажиллаж байна
ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле цаг агаарын мэдээнд тулгуурлан өвөлжилт хүндэрсэн үед цаг алдалгүй өвс тэжээлийг хүргэх тооцоо судалгаа хийх, зам даваа нээх ажлыг зохион байгуулах, орон нутгийн махны үйлдвэрийг стандартын дагуу ажиллуулах үүрэг чиглэл өгсөн юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл ( 0 )