Д.Оюунцэцэг: Худал мэдээлэл тараана л гэхгүй бол СЭТГҮҮЛЧДЭЭС АЮУЛ ХОЛ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 18

Хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн “Гүтгэх” заалтыг Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиас бүр мөсөн хасаад байгаа билээ. Хуулийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 13.14-т “Илт худал мэдээлэл тараах” гэсэн заалт орж ирсэн бөгөөд үүнийг “Сэтгүүлчийг эрүүгийн гэмт хэрэгтэн болгох нөхцөл бүрдлээ” гэх ойлголт зарим хэсэгт төрсөн бололтой. 

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн анхаарлыг татаж буй хуулийн өөрчлөлтийн талаар мэргэжлийн сэтгүүлчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.



“ЗИНДАА” СЭТГҮҮЛИЙН ЕРӨНХИЙ РЕДАКТОР Д.ОЮУНЦЭЦЭГ:
 

-Гүтгэх болон худал мэдээлэл тараах гэдэг заалт өмнө нь хэрэгжиж байсан Эрүүгийн хуульд байсан. Ингэхдээ сэтгүүлчдийг хорих ялтай байсан учраас тухайн үед УИХ-д сууж байсан сэтгүүлч гишүүд болох Д.Сарангэрэл, З.Алтай нар энэ асуудлаар тухайн үедээ байр сууриа илэрхийлж байсан. Тэр үед бол хэвлэл мэдээлэл, сэтгүүлч нарт хэцүү байсан л даа. Эрүүгийн хуулийн заалтыг үндэслээд улстөрчид, бизнесийнхэн үл ялиг шалтгаанаар өөрсдийн алдаатай зүйлийг ч хамаагүй сэтгүүлчид рүү бухдаг, яллах гэж улайрдаг байсан нь үнэн. Сүүлд энэ заалтыг Зөрчлийн тухай хуульд оруулж ирснээр сэтгүүлчийг хоёр сая, редакцыг 20 саяар торгох болсон. Одоо захаас нь эхлээд асуувал хоёр сая төгрөгөөр торгуулаагүй сэтгүүлч ховор болов уу. Ялангуяа улс төрийн болон эрэн сурвалжлах албанд явдаг сэтгүүлч бүхэнд тулгарч байсан.

Ялихгүй шалтгаанаар цагдаад очоод, тухайн цагдаагийн үзэмжээр шийдэгдээд явчихдаг ийм байдал өнгөрсөн хоёр жилд ажиглагдлаа

Харин одоо шинэ Эрүүгийн хуульд “Илт худал мэдээлэл тараах” гэсэн заалт орж ирснээр асуудал маш зөв шийдэгдэж байна гэж харж байгаа. Нөгөө тал хэрвээ “Энэ хүн миний тухай илт худал мэдээлэл тараасан” гэж үзэж байгаа бол тухайн мэдээллийг гомдол гаргагч нь өөрөө нотлох шаардлагатай болсон. Энэ хүн намайг үнэхээр ингэж гүтгэж худал мэдээлсэн байна гэдгээ баримтаар нотолж чадахгүй бол нөгөө хүн өөрөө эргээд бурууддаг болчихсон.

Энэ заалт зөвхөн сэтгүүлчдэд зориулсан заалт биш шүү дээ. Энгийн иргэн, сошлынхан ч байж болно. Ямар ч хүн бусдын тухай илт худлаа мэдээлэл тараасан бол гэдгээрээ орсон юм. Түүнээс биш хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд гэсэн оноож хийсэн заалт биш. Үүнийг хэвлэлийнхэн маань өөрсдөө сайн ухаж ойлгох, хуулиа харж судлах хэрэгтэй. 

Нөгөө талаас хуулийн энэ өөрчлөлтөөр сэтгүүлчдэд илүү боломж гарч ирж байна гэж би харж байгаа.

Мэргэжлийн сэтгүүлч хүн бол илт худал мэдээлэл тараах, хүнийг гүжирдэж гүтгэнэ гэж байхгүй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг шиг ямар нэг баримттай байж л сэтгүүлч хүн юм бичнэ.

Тийм учраас мэргэжлийн сэтгүүл зүйн редакц, мэргэжлийн сэтгүүлчдэд хүндрэл учрахгүй, ямар ч аюулгүй. Мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлч хүн хэзээ ч илтээр бусдыг гүжирдэж, худал мэдээлэл цацахгүй. Тиймээс мэргэжлийн сэтгүүлч энэ асуудалд хохирох зүйл байхгүй. Илт худал мэдээлэл тараана л гээгүй юм бол сэтгүүлчдээс аюул хол байна.

Нэмж хэлэхэд, сонгууль дөхөж байгаа энэ үед ямар нэгэн байдлаар хэрэгт татагдлаа гэхэд сэтгүүлч мэдээллээ батлах шаардлагагүй, харин нөгөө гомдол гаргагч этгээд баримтаар батлах шаардлагатай болсон. Хэрвээ үндэслэлээ тайлбарлаж чадахгүй бол өөрөө буруудах учраас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд харин ч аюулгүй орчинд ажиллах боломжтой боллоо, аюулгүй боллоо гэж үзэж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БИД(202.9.46.44) 2020 оны 01 сарын 18

захиалгаар гүтгэдэг мэрэгшсэн сэтгүүлчид бий. Жнь: Тэр тэгсэн үү гээд хаячихдаг, дараа нь асудал дэвшүүлсэнгэж булздаг, тухайн мэдээлэл нь үүргээ гүйцэтгээд, сэтгүүлч мөнгөө аваад өнгөрдөг.

0  |  0
pjkl;(46.165.245.154) 2020 оны 01 сарын 18

Боловсролын яамны сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав Хятадуудаас 50 сая төгрөгийн хахууль авчээ. Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Саранжав БНХАУ-н Засгийн газраас манай улсад олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ”Түлхүүр гардуулах нөхцөлтэй УБ-Мандалговь ЦДАШ, дэд станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил гүйцэтгэх” 118,999,676 ам.долларын хөрөнгө оруулалт бүхий төслийн гүйцэтгэгч ”ТБЕА Энержи Монголиа” ХХК-тай гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 50 с

1  |  0
Top