З.Боргилмаа: Гүтгэлэг тараагчид сэтгүүлчдийн ард нуугдах боломжгүй болсон

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага хэн нэгэн иргэн, албан тушаалтан, байгууллагын талаар түгээсэн мэдээллээс болж Зөрчлийн хуулиар торгуулдаг байсан. Тэгвэл гүтгэхтэй холбоотой заалт Зөрчлийн хуулиас хасагдаж, Эрүүгийн хуульд орсон нь хэвлэл мэдээллийнхний хувьд онцлох сэдэв болоод байна. 

Сүүлийн хоёр жил Зөрчлийн хуулиар гүтгэлэг, доромжлол мөн эсэхийг шийдвэрлэх явцыг зохицуулсан ч тийм зөв зүйтэй хуулийн хэрэглээ байж чадаагүй. Баримт нь үнэн ч сэтгүүлчдийг шилжсэн утгатай үг, хэлц, тооны зөрүү зэрэг дээр шүүхийн шийдвэргүйгээр шийтгэл оногдуулж ирсэн энэ байдалд сэтгүүлчдийн байгууллага, холбоод шүүмжлэлтэй хандаж, сэтгүүлч, редакцийг эдийн засгийн дарамтад оруулж буй гүтгэх хэмээх заалтыг Зөрчлийн хуулиас хасах, тэгэхдээ олон улсын гэрээ конвенциар хүлээсэн үүрэг, амлалтдаа нийцүүлэн Эрүүгийн хуульд ч оруулахгүй байх шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад субьектүүдэд илэрхийлж ирсэн билээ. 

Зөрчлийн хуулиар сэтгүүлч гүтгээгүй гэдгээ нотлохын тулд эх сурвалжаа зааж өгөх шаардлагатай болдог байсан. Харин одоо Эрүүгийн хуулийн 13.14-өөр гомдол гаргагч нь тухайн мэдээллийг илт худал гэдгийг нотлох үүрэгтэй болжээ. Цагдаа шүүхийн өмнө нотолж чадахгүй бол гомдол нь хэрэгсэхгүй болно. Харин сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхээ хадгалж үлдээх боломжтой болсон гэхчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын амин чухал асуудлууд хуулийн шинэ зохицуулалтаар шийдэгджээ. 

Энэ талаар МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч З.Боргилмаа маш тодорхой тайлбарлажээ.
 


З.БОРГИЛМАА:
 

Хууль тогтоогчид өөрсдийнхөө эрхийнхээ хүрээнд гүтгэх зөрчлийг Зөрчлийн хуулиас хасах, Эрүүгийн хуульд оруулахаар 2019 оны есдүгээр сард УИХ-ын өргөн барьсан юм. 

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах багц хуулийн төсөл нэрээр Parliament.mn сайтад байршуулснаас хойш МСНЭ хуулийн төсөлд орсон гүтгэх заалтыг тойрсон хэлэлцүүлгийг салбарынхны дунд олон удаа зохион байгуулж, УИХ-ын ажлын хэсэгт орж ажиллах, саналаа илэрхийлэх хүсэлт гаргасан.

Хуулийн ажлын хэсэг саналыг хүлээн авч, бүх шатны хэлэлцүүлгээр бидний саналыг харгалзаж сонссон.

Гүтгэх гэдэг нь зөвхөн хэвлэл мэдээллийнхний сэтгүүлчдийн хэрэг биш юм. Зөвхөн хэвлэл мэдээлэлд хамаатуулан хуульд тусгах нь буруу, Эрүүгийн хуулиас хасах ёстой гэдэг саналыг хүргүүлсэн.

Ажлын хэсгийнхэнтэй зөвшилцсөний үр дүнд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг онилж цохсон томьёоллыг өөрчилсөн юм. Тодруулбал, бусдын нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд түгээсэн бол хариуцлага оногдуулах тухай заалт орсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл л бусдыг гүтгэдэг гэдэг ойлголтыг хуулиас хасч, өөрчилж чадсан. 

Бусдын нэр хүндийг гутаах зорилгоор худал мэдээллийг хэн ч, хаана ч тараасан хариуцлага хүлээхээр хуульчилсан. Ингэснээр гүтгэлэг зохион байгуулагчид сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний ард нуугдах боломжгүй болсон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uiop(46.165.245.154) 2020 оны 01 сарын 18

Боловсролын яамны сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав Хятадуудаас 50 сая төгрөгийн хахууль авчээ. Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Саранжав БНХАУ-н Засгийн газраас манай улсад олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ”Түлхүүр гардуулах нөхцөлтэй УБ-Мандалговь ЦДАШ, дэд станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил гүйцэтгэх” 118,999,676 ам.долларын хөрөнгө оруулалт бүхий төслийн гүйцэтгэгч ”ТБЕА Энержи Монголиа” ХХК-тай гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 50 с

1  |  0
Top