Б.Жаргалсайхан: Мөрдөх ажиллагааны баримт задарсан хэргийг шалгаж эхэлсэн

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Өнгөрөгч оны арванхоёрдугаар 27-ны өдрийн орой “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн охины төрсөн өдрийн баярын арга хэмжээнд уригдан очсон Х.Тайван, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар маргалдаж, нэгнээ гэмтээсэн хэрэг гарсан.

Энэхүү явдлын бичлэг өнөөдөр /2020.01.17/ олон нийтэд ил болсон юм. Тэгвэл бичлэг тарсантай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны баримт хэрхэн задарсан болохыг тогтоохоор хуулийн байгууллага ажиллаж эхэлжээ.

Энэ талаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Мөрдөн шалгах ажиллагааны бичлэг яагаад задрав гэдгийг бид өнөөдрөөс эхлээд шалгаж эхэлж байна. Нотлох баримт яагаад задрав гэдэг асуудал хүссэн хүсээгүй шалгагдана. Шалгагдах ёстой” гэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.57.92.29) 2020 оны 01 сарын 18

хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа нотлох баримт задарна гэдэг цагдаагийн байгууллагатай шууд холбоотой

0  |  0
Top