22 кг мах гаргах гээд Оросын хил дээр баригджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

ОХУ-ын Буриадын Хиагт боомтын гаалиас хууль бусаар хүнсний зүйл нэвтрүүлэхийг завдсан Монголын иргэнийг саатууллаа гэж мэдээллээ.

Манай иргэний ачаанаас 16 кг чанасан үхрийн мах, 6 кг ааруул, 3,5 кг чанасан адууны мах, 2,5 кг хонины мах гарч ирсэн байна.

ОХУ-аас Монголыг малын шүлхий, мялзан өвчин гарсан эрсдэлтэй орны тоонд оруулсан тул хүнсний зүйл нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй.

Барааг хураан авч, захиргааны хэрэг үүсгэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top